Хэрэв та цөсний чулуутай бол ингэж гэрийн нөхцөлд угааж болохгүй. Учир нь цөс угаагдаж чулуу хөөгдөх зуураа цөсний сувагт том чулуу тээглэж бөглөрөх аюултай. Тэгвэл та амь насаа ч алдаж магадгүйг анхаараарай.
Харин энэ удаа ганцхан өдрийн дотор маш цөөн элбэг материалаар цөс цэвэрлэх аргыг орууллаа.
Найз маань энэ аргыг хэд давтаж байгаа бөгөөд үр дүн нь маш өндөр мөн цэвэрлэгээ хийх бүрд цөсний ногоон чулуу их хэмжээгээр гарч байгааг зураг хөрөгтэй нь явуулж байсан тул надад өнөөдөр үүнийг туршиж үзэх хүсэл бас хувьсгалын тохироо бүрдэж ийнхүү бэлдлээ. Энэхүү цэвэрлэгээний дараа өдөр ядарсан шинжинд орж нойр ихээр хүрч бие амардаг гэсэн шүү.
Үүнд ердөө л
1. 2 ширхэг Grapefruit буюу исгэлэн жүрж
2. Цэвэр Оливийн тос
3.Магнезиум ( Magnesium Sulphate – найдвартай эмийн сангаас аваарай) орно.
Бэлтгэх дараалал
1. Ууж эхлэхээс 2 цагийн өмнө 800 мл усанд амны том халбагаар 4 удаа магнезиумаа хийж сайтар хутгаад хөргөгчний доод талд хэт хөргөөлгүй бэлэн болгоно.
2. Жимсээ шахаж шүүсийг нь гаргаад жимсний эдгүй зөвхөн цэвэр шүүс 195 мл тасалж аваад дээр нь 125мл оливын тосоо хийж холиод сайтар хутган мөн хөргөгчиндөө уухад бэлэн болгон хийгээрэй.
Уух журам
1. Та энэ өдөр аль болох хөнгөн хооллохыг хичээгээрэй. Ингээд 14 цагаас хойш уснаас өөр зүйл идэхгүй уухгүй байх хэрэгтэй.
2. Орой 18 цагт бэлдсэн уснаасаа 200 мл-ийг ууна.
3. Оройн 20 цагт мөн адил хэмжээний буюу ахин 200 мл-ийг ууна. Анхаарах зүйл гэвэл та аль болох энэ зуур хөдөлгөөнтэй байхыг хичээгээрэй
4. Орой унтахын өмнө буюу 22 цагт бэлдэж тавьсан оливын болоод жимсний ундаагаа нэг амьсгаагаар ууж орхи. За тэгээд аль болох хөдөлгөөн багатай өндөрдүү дэрэн дээр толгойгоо тавиад маш тайван унтахыг хичээгээрэй. Өглөө гэхэд бүх юм өөрөө л явж эхэлнэ. Та 06 цагт сэрүүлгээ тавьж унтаарай !!!
5. Өглөө сэрээд 06 цагт үлдсэн уснаасаа ( Танд одоо ойролцоогоор 400 мл магнезиумтай ус үлдсэн байх ёстой ) дахин 200 мл уугаарай. Та ойр ойр жорлон орох байхаа. Тэр болгондоо ялгадсаа анзаарч байгаарай.
6. Ингээд сүүлчийн удаа 8 цагт үлдсэн усаа ууна. Ингээд л боллоо. Цөсний чулуугаа ажиглаж хараарай, хэр их байна?
Энэ цэвэрлэх эмчилгээг дор хаяж жилд 1 удаа хийж бие организмаа цэвэршүүлж, тэр дундаа цөснийхөө чулуунаас ангижирч болох юм байна шүү.