Б.Марал-Эрдэнэ Филиппинд болсон олон өдрийн уралдаанд гуравдугаар байрт шалгарлаа

Филиппинд зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөсөн олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын олон өдрийн “Le tour de Filipinas” уралдаанд манай улсын тамирчин Б.Марал-Эрдэнэ нийлбэр дүнгээрээ гуравдугаар байрт шалгарлаа. Харин “Under 23” буюу залуучуудын ангилалд хоёрдугаар байрт орсон бол нэг, хоёрдугаар байрын нийлбэр дүнгээр Казахстаны тамирчид тэргүүлсэн юм. Тэмцээнд мэргэжлийн 15 багийн 90 гаруй дугуйчин оролцсон билээ.

54

Б.Марал-Эрдэнэ нь Малайзын шигшээ “Terengganu cvcling team” багтай өнгөрсөн оны аравдугаар сард гэрээ байгуулж, тус багийн нэрийн өмнөөс оролцож буй.

Ирэх сарын 10-нд Финландад оюутны ДАШТ болох бөгөөд манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихийн шавь нар болох “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутан А.Алтансүх, Э.Мөнхтулга, Б.Гантөмөр, Э.Молор-Эрдэнэ, Э.Билгүүнжаргал нар оролцоно. Тэдэн дээр Б.Марал-Эрдэнэ мөн нэмэгдэж, хурд, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Энэхүү тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …