“Чамдаа би хайртай шүү” дуугаар нь дуучин СТА. С.Нарантунгалагийг сонсогчид андахгүй биз ээ. Тэрээр өөрийн хань СТА. Ц.Мөнх-Эрдэнэтэйгээ хамтран “Хайртай” уран бүтээлийнхээ анхны бие даасан тоглолтоо 2014 онд хийж байсан билээ. Өнгөрсөн хугацаанд нам гүм байсан хос дуучид маань гадаад, дотоодоор аялан завгүй байсан ч “Хайртай” цомгоо гарган сонсогч фенүүддээ шинэхэн бэлэг барьж байна.
Тус цомогт эх нутаг, ээж аавын болон хайрын тухай сэдэвтэй 14 дуу багтсан бөгөөд 12 дууг нь хамтран дуулсан аж. Хос дуучдын маань “Хайртай” цомог нь бусдаас онцгой өвөрмөц, шинэлэг дизайнтай, сэтгэлд хоногшихуйц сайхан дуутайгаар таны гарт очих болсон байна.
Дуучин С.Нарантунгалагийн хувьд хоёр дахь цомог бол хань Ц. Мөнх-Эрдэнэтэй хамтран дуулсан анхны цомог Hi Fi records-ийн бүх салбараар 15000 төгрөгийн үнэтэй худалдаанд гарчээ.
Ugluu.mn