Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 17. Буд. Харцага одтой, 7 улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох.Шүтэн барилдлага: Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана.
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.