Энэ жил дэлхийн гар утасны 50 хувийг ухаалаг утас эзэлнэ

145620087856cbdcaec0720МАДРИД. /Xinhua/. Энэ жил дэлхийн нийт гар утасны хэрэглээний 50 хувийг ухаалаг утас бүрдүүлнэ гэж  “GSMA Intelligence” байгууллага таамаглажээ.

2015 оны байдлаар ухаалаг утас хэрэглэгч 890 сая хүнтэй /2014 онд 129.4 сая/ БНХАУ аль хэдийн дэлхийн хамгийн том ухаалаг гар утасны зах зээлтэй улс болсон хэдий ч тус улс дэлхийн ухаалаг утасны тоог нэмэгдүүлэхэд гол үүрэгтэй байна гэж тус байгууллага үзэж байна.

“Дотоодын үйлдвэрлэл өндөр, нийгмийн дундаж давхаргын иргэдийн тоо нэмэгдэж байгаа болон “Huawei”, “ZTE” зэрэг компанийн ачаар БНХАУ-ын зах зээл нэлээд ашиг хүртсэн. Хэрэглэгчид хамгийн сүүлийн загварын ухаалаг утас авах хүсэлтэй байдагтай холбоотойгоор борлуулалт сайн байгаа боловч БНХАУ-ын ухаалаг утасны хэрэглээний өсөлт өнгөрсөн жилээс эхэлж буурсан” гэж “GSMA Intelligence” дурджээ.

Харин Энэтхэгт, ухаалаг утасны хэрэглээ мөн өсчээ. Одоогийн байдлаар, Энэтхэгийн гар утас хэрэглэгчдийн 23 хувь нь ухаалаг утас хэрэглэж байгаа бөгөөд энэ үзүүлэлт 2020 он гэхэд 50 хувь болох төлөвтэй байгаа нь БНХАУ-ын гар утас үйлдвэрлэгч зарим компанид Энэтхэгт үйлдвэрлэл эхлүүлэх сэдэл болж байна.

2010 онд дэлхийн гар утасны 10 хүрэхгүй хувийг ухаалаг утас эзэлж байсан бол 2015 оны дөрөвдүгээр улиралд, дэлхийн гар утасны 45 хувийг ухаалаг утас эзэлж байсныг “GSMA Intelligence” байгууллага Барселона хотын “Mobile World Congress”-д тараасан “Mobile World Daily” сэтгүүлд нийтэлжээ.

Өнгөрсөн таван жилд 2.9 тэрбум ухаалаг утас дэлхийн зах зээлд шинээр гарсан бол ирэх таван жилд 2.5 тэрбумаар нэмэгдэх ажээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …