“РОК НААДАМ 2016” олон улсын амьд хөгжмийн наадам болно

poster rock naadam 2016Олон Улсын амьд хөгжмийн фестивалийн 2016 оны аялан тоглолт энэ 3-р сарын 15-наас 22-ны хооронд Улаанбаатар, Дархан хотуудад болох гэж байна. Энэ удаагийн фестивалийн хүрээнд АНУ-ын Техас-аас Noise Revival Orchestra, Испанийн Мадрид хотоос Planeta Lem хамтлагууд, Шанхай хотоос DJ B.O нар оролцохоор болжээ. Хөтөлбөрт 3-р сарын 19-нд Улаанбаатарт Улсын Филармонийн Театрт Монгол улсын симфони найрал хөгжимтэй хамтарсан “РОК ба СОНГОДОГ” тоглолт, Дархан хотод 3-р сарын 16-нд амьд хөгжмийн тоглолт, 17-нд GER SESSIONS-нд оролцох бөгөөд, 18-нд Red Hero Live тоглолт, 20-нд хуучны Дуугүй Кино Амьд хөгжимтэй нийлсэн сонирхолтой үзүүлбэр бусад шоу арга хэмжээнүүд болох ажээ. Уламжлал ёсоор РОК НААДАМ фестивалийг Монголын талаас АРТ ГЭР Энтиртэйнмэнт, Шанхайн ТУ ЖАМ нар зохион байгуулж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …