“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны нээлт боллоо

цэрэг

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Монгол цэргийн жавхаа” уралдааны нээлт өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд БХЯ-ны сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Хотын дарга Э.Бат-Үүл нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. “Монгол цэргийн жавхаа” уралдааны нэгдүгээр шат өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хооронд болж шилдэг 9 ангийг шалгаруулах аж. Харин дараагийн шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 29-нөөс таюдугаар сарын 15-ны хооронд болж, шилдэг ангийг тодруулах юм байна. Ингэхдээ цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэх аж. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа-2016” үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархалын өдрийг тавдугаарсарын 28-ны өдөр Чингисийн талбайд болох юм байна. Тус уралдааныг Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах зорилгоор зохион байгуулдаг билээ.

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …