Шинжлэх ухаан болон үйлдвэрлэлийн салбарын уялдааг сайжруулах шаардлагатай

Эрдэмтдийн судалгаа шинжилгээн дээр тулгуурлан гаргасан олон төрлийн бүтээгдэхүүнүүд өнөөдөр зах зээлд борлуулалтгүй байх тохиолдол элбэг байна. Энэ бол шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбар уялдаа холбоогүй ажиллаж ирсний нэг илрэл гэж судлаачид үзэж байна. Тиймээс энэ оноос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийг эрдэмтдийн судалгаан дээр түшиглэн явуулах, судлаачдын хийсэн ажлыг амьдралд хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар Аж үйлдвэрийн яам болон эрдэмтэн судлаачид уулзалт хэлэлцүүлэг хийлээ.

шинжлэх

Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарууд тус тусдаа хөгжиж ирсэн жишгийг өөрчилж, шинжлэх ухааны суурь судалгаан дээр үндэслэн үйлдвэрлэл явуулах ажлыг энэ удаагийн чуулганаас эхлүүлж байна. Энэ хүрээнд Аж үйлдвэрийн яам шинжлэх ухааны салбарын эрдэмтэдтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэ онд хүнд үйлдвэрлэлийн салбарт зэсийн баяжмал хайлуулах, цэвэрлэх, газрын тос боловсруулах, хар төмөрлөг, гангийн үйлдвэрлэлийн гээд олон томоохон төсөл хэрэгжинэ. Энэ бүх төслийг шинжлэх ухааны судалгаан дээр тулгуурлан явуулна. Мөн “Оюутолгойн” гүний уурхайн бүтээн байгуулалтыг энэ жил эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

үйлдвэр

Өнгөрсөн онд Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлогоо боловсруулан батлуулсан. Мөн үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомжтой болсон. Харин энэ онд инновацийн тухай хууль, шинжлэх ухаан технологийн тухай хуультай болох зорилт тавьж байна.

Шинжлэх ухаан технологийн их сургуулийг компанийн зарчмаар ажиллуулж, багш, оюутнуудын гаргасан инновацийн бүтээлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлдэг байх цогц бодлого ч ирээдүйд хэрэгжинэ гэж салбарын яамнаас харж байна. Мөн боловсрол, үйлдвэрлэлийн салбарын хууль эрх зүйн орчныг уялдуулах зэрэг олон ажил хүлээж байгааг чуулганд оролцогчид хэлж байлаа.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …