“ПСВ Эйндховен” клуб “Атлетико Мадрид”-тай туллаа

“ПСВ Эйндховен” клуб шөвгийн 16-д Нидерландын лигийг төлөөлөн үлдэж, Испаний лигийн хүчирхэг баг болох “Атлетико Мадрид”-тай туллаа.

hul

Энэхүү тоглолт Нидерландын Эйндховен хотын “Филипс” цэнгэлдэх хүрээлэнд явагдсан юм. Филипп Кокугийн шавь нар өөрсдийн талбайдаа “Атлетико Мадрид” багтай хуурай тэнцснээр хариу тоглолтоос бүх зүйл шалтгаалах болж байна.

Гэхдээ “ПСВ Эйндховен” багийн хувьд хариу тоглолтонд давуу тал бага. Учир нь талбайдаа хуурай тэнцээгээр өндөрлөсөн тэд “Атлетик Мадрид”-ын талбайд гоолтой тэнцвэл дараагийн шатанд шалгарна. Харин хариу тоглолтонд “Атлетик Мадрид” клуб заавал хожиж байж дараагийн шатанд шалгарах юм. Хоёр багийн эхний тоглолтонд талбайн эзэд тун сайн тоглосон.

Гэхдээ Довтлогч Гастон Перейро 68 дахь минутанд хоёр дахь шар хуудсаа авснаар талбайг орхисон. Үлдсэн 20 минутанд талбайн эзэн “ПСВ Эйндховен” баг сайн хамгаалж өөртөө боломжийг хадгалж чадав.

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …