Монголын жудочдын тухай баримтат кино хийгдэж байна

Дэлхийн шилдэг жүдочидтой хамтран ажилладаг “Fighting Films” спортын кино, реклам үйлдвэрлэлийн компани манай улсын жүдочдын тухай баримтат “Монголын жүдо” нэртэй кино хийхээр болжээ.

жудо

Үүнд Монголын жүдо бөхийн түүх, хөгжил, анхдагч, орчин үеийн төвшин, тив, дэлхийн хэмжээнд үзүүлсэн амжилт зэргийг дэлгэрэнгүйгээр гаргах аж. Гэхдээ тэд манай жүдочдоос Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг нарыг Английн Бристон хотноо урьж, зураг авалтыг нь хийсэн байна.

Нээлт ирэх наймдугаар сард Рио де Жанейро хотод болох зуны олимпийн наадмын өмнө албан ёсоор болох гэнэ. Киноны үргэлжлэх хугацаа 60 минут бөгөөд тус компани нь дэлхийн 20 гаруй орны жүдо бөхийн хөгжлийг харуулсан баримтат кино хийжээ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …