Байнгын хорооны дарга Ж.Батзандан гурван дүүргийн иргэдээс өргөдөл хүлээн авав

01Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.02.25/ Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга иргэдийн өргөдлийг хүлээн авч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг боловсронгуй болгох асуудлаар иргэдийнхээ саналыг сонсов. Түүнчлэн яаралтай шийдвэрлэвэл зохистой өргөдөл, гомдлыг холбогдох газар, албаны хүмүүст хүргүүлэхээр тогтлоо.

02 03 04 06 08 10Уулзалтын төгсгөлд, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан иргэдийн саналыг сонсч, сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх “Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг …