Чингэлтэйн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ өрөөгөө 70 саяар тохижуулж, 59 саяар автомашин авч унажээ

baterdene ith in darga   Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ сонгогдсон цагаасаа хойш төрийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан хэрэгт холбогдсон.  Тэрээр албан өрөөгөө 70 гаруй сая төгрөгөөр тохижуулж, 59 сая төгрөгийн үнэтэй автомашин худалдан авч албан хэрэгцээндээ ашиглах болсон нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.

Тэрээр саяхан ажлынхаа гурван өрөөндөө засвар хийлгэсэн байна. Төсөв нь 49 төгрөг болсонд ойр хавийнхан нь ихэд гайхжээ. ИТХ-ынхаа уулзалтын, амралтын, иргэд хүлээн авах гэсэн гурван өрөөний засал чимэглэл, обой зэрэгхэнийг засахдаа ийнхүү 49 сая төгрөг зарцуулсанд нь гайхах хүн цөөнгүй байгаа ажээ. Гурван өрөөний засвар үйлчилгээ хийхийн тулд бараг хоёр өрөө байрны мөнгө зарцуулсан гэж байгаа нь “сурсан зангаараа” заримыг нь шамшигдуулсан байж болзошгүй гэнэ.

Мөн дээрх гурван өрөөндөө 22 сая төгрөгийн тавилга авч тавьсан нь мөн л ахадсан их төсөв зарцуулсан гэж ИТХ-ын гишүүд нь үзжээ. Өрөөнүүдийн засварын ажлыг хийлгэх тендерийг зарлах ёстой байдаг ч, тендер зарлагдах үед хөрөнгө мөнгийг нь аль хэдийн зарцуулаад, өрөөгөө тохижуулаад дууссан байжээ. Засварын ажлыг “Дүмбэрэлхайрхан” компани тендерт ялсан нэрийдлээр засварласан ба энэ асуудалд ашиг сонирхлын зөрчилдөөн байсан гэж үзэж буй юм. 22 сая төгрөгөөр тавилга эд хэрэгсэл нийлүүлсэн “Гоулд-рич” ХХК нь мөн л тендергүйгээр бараа бүтээгдэхүүн нийлсэн ашиг сонирхлын зөрчилдөөн байхыг үгүйсгэхгүй гэнэ.

Учир нь ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ өмнө нь Зам засвар арчлалт улсын үйлдвэрийн газрын дарга байхдаа мөн л эдгээр компаниудаар ажил гүйцэтгүүлж байсан нь тогтоогджээ. Иймд тэрээр дээрх компаниудтай ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж таамаглаж байна.

Түүнчлэн өмнөх ИТХ-ын даргын албандаа унаж байсан машинаа уналгүй  Д.Бат-Эрдэнэ дарга 59 сая төгрөгөөр шинэ автомашин авч унасан нь мөн л төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж ИТХ-ын төлөөлөгчид нь мэдэгдээд байна. Тодруулбал Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан “ Өмнөх ИТХ-ын даргын машиныг ИТХ-ын ажлын албаны дарга Алтанцацралтад шилжүүлж өгсөн. Өөртөө 59 сая төгрөгөөр шинээр машин худалдаж авсан. Нийслэлийн прокурорын газар, АТГ-т хандаж, Д.Бат-Эрдэнэ даргын үйлдлийг хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгуулахаар албан бичиг баримтуудын хамт хүргүүлсэн. Дээрээс нь энэ хүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласныг шалгаж үзэх ёстой” гэж буй юм.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нь энэ ажилд ирэхээсээ өмнө Авто тээврийн газрын дарга, “Улаанбаатар зам засварын арчлалт” компанийн захирлаар ажиллаж байсан ба их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдож байсан нэгэн юм. Түүнчлэн хуурамж нэр ашиглан төрийн өндөр албан тушаалд очиж ажилласан гэсэн түүний талаар тааруу мэдээллүд байдаг. Д.Бат-Эрдэнэ эрхэм ийнхүү сурсан зангаараа дүүргийн хөрөнгөөс хумсалж суугаа бололтой.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …