“Yonk” залуус нэгдэж ТҮК-ийн ажилчдад тусалж, халуун чацарганаар дайлав

1456473074_12516298_948484061900964_2135546390_nЮүдэнтэн бүлгийн санаачилгаар  “You media entertaiment”-ийн зохион байгуулж буй YONK PARTY хэмээх Хип Хоп болон Раггае хамтлаг дуучдын нэглсэн партины хүрээнд “Signature” авто клуб, “One event hall” клубын 30 гаруй залуу нэгдэн, , өнөөдөр өглөө Чингисийн талбайн цасыг цэвэрлэж буй ТҮК-ийн ажилчдыг “халуун чацаргана”-аар дайлсан байна. Залуусын энэхүү үйл ажиллагааг ТҮК-ийн ажилчид талархан хүлээн авчээ.

“You media entertaiment” ирэх гуравдугаар сарын 4-нд хип хоп хамтлаг дуучдын нэгдсэн “Yonk party” шоу тоглолтыг зохион байгуулах гэж байгаа. Тус тоглолтыг угтаж, мөн залуусыг эерэг хандлагатай байхыг уриалж, өнөөдрийн энэхүү сайн үйлсийн аяныг зохион байгуулж байгаа аж.

Тэдний зохион байгуулж буй сайн үйлсийн талаар ТҮК-ийн ажилтан Т.Батаа “Чингисийн талбай хэмжээ томтой учраас цас орохоор маш их цас унадаг. Ажлыг минь хөнгөвчилж, халуун чацарганаао дайлж байгаа залууст их баярлаж байна. Хамгийн гол нь бидний ажлыг үнэлж, туслах гэж зорьж ирж байгаад талархаж байна. Улаанбаатар хотын маань өнгө үзэмж цэвэрхэн цэмцгэр л байвал хүн бүрийн сэтгэл санаа тайван байна шүү” гэсэн юм.

2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 20.00 цагт “Mint” клубын “One event hall” танхимд “Yoonk party” Монголын 10 гаруй хип хоп хамтлаг дуучид болон ОХУ-ын DJ нар нэгдэж үзэгч залуустайгаа нэг үдшийг “бут авах”-аар төлөвлөж байгаа аж.

1456473147_12784731_948485621900808_792127648_n 1456473079_12596277_948485661900804_1148893964_n 1456473103_12784740_948485631900807_630953751_n 1456473109_12784774_948483401901030_1222085419_n 1456473120_12767747_948483825234321_25261474_n

1456474173_12782270_1031154043594222_484807241_n

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …