Нийслэлчүүд маргааш гэр бүлийн баяраа тэмдэглэнэ

ger_bul_1

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаргийг “Нийслэлийн гэр бүлийн өдөр”болгон зарласан.  Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсаны дагуу хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны  өдрийн  хурлын 08 дугаар тогтоолоор  “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай”  тогтоол батлагдан гарсан юм. Ингэснээр 2016 оны хоёрдугаар сарын 28-ны ням гарагт нийслэлчүүд анх удаа Гэр бүлийн өдрөө хамтдаа тэмдэглэх болсон юм. Цаашид ч сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагт нийслэлчүүд Гэр бүлийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болох юм. Ингэснээр гэр бүлийн тухай ойлголт, үнэ цэнэ нийгэмд бэхжинэ гэж үзжээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 200 дугаар тогтоолоор “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлагдан гарсан юм. Уг хөтөлбөрийн хүрээнд “Би гэр бүлдээ хайртай” үйл ажиллагаа, Хөгжлийн харандаа экспо, Сэтгэлийн үндэс тус хөдөлгөөн, Хайрын гар awards гэх мэт хүүхэд, гэр бүлийн хөгжилд чиглэсэн найман төсөл 2016 онд багтан хийгдэх юм байна.

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …