2016 оны хоёрдугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Хэрлэн голын эх, Халх голын сав газар, Хэнтийн уулархаг нутгаар 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны гуравдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 05-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
1-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 1-нд зарим газраар секундэд 12-14 метр, 2-нд Алтайн уулархаг нутаг болон Арцбогдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар, 4-нд зүүн зүгийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед седундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтний эрч суларч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна. 3-нд баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.