“Oscar” наадам энэ үдэш болно

Оскарын шагнал гардуулах 88 дах удаагийн ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын “Долби” театрт өнөөдөр үдэш болно. Кино академийн дээд шагналд нэр дэвшигчдийн нэрсийг зарлажээ. Оскарын хамгийн олон номинацид нэр дэвшсэнээрээ “The Revenant”, “The Martian” болон “Mad Max: Fury Road” кинонууд тэргүүлж байна.

Холливудын алдарт жүжигчин Леонардо ДиКаприо энэ жилийн Оскарын “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид дахин нэр дэвшив. Тэбрээр өмнө нь Академийн дээд шагналд таван удаа нэр дэвшсэн хэдий ч өнөөдрийг хүртэл Оскараа гартаа атгаж амжаагүй л байгаа билээ. Энэ жил түүнийг Оскарын эзэн болно гэдэгт олон шүтэн бишрэгчид нь хүлээж суугаа.

Оскарын шагнал гардуулах ёслол анх 1929 онд 250 зочинтойгоор зохион байгуулагдаж байснаас хойш өнөөг хүртэл жил болгон уламжлал болгон зохион байгуулагдсаар байна. Хэдийгээр “Оскар” Америкийн кино урлагийн академийн дээд шагнал ч гэлээ дэлхий нийтээр кино ертөнцийн хамгийн дээд шагнал хэмээн аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн юм.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …