Ээжийгээ баярлуулаад хагас сая төгрөгийн эзэн болоорой

efc3d9a638b3b08big

Удахгүй тохиох Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан тоглох “Монголын сайхан ээжүүд” тоглолтоор ээждээ бэлэг барин баярлуулахын зэрэгцээ хагас сая төгрөгийн азтан болж гэнэтийн бэлэг барих давхар боломж тохиож байна.  Монголын үзэсгэлэн гоо ээжүүдэд урлагийн одод ирэх гуравдугаар сарын 7, 8-нд “АСА” циркт ая дууны цэнхэр хадгаа ийнхүү өргөн барих болжээ. Тэнгэрт залбирч цацлаа өргөх Монгол ижий минь, Тэвэрсэн үрдээ бүүвэй аялах энэрэлт ижий минь, Ханиа хайрлаж цайгаа дээжлэх бурхан ижий минь,  Хатуу орчлонг зөөллөсөн хатан ухаант “Монголын сайхан ээжүүд” тоглолт ирэх гуравдугаар сарын 7, 8-нд “АСА” циркт 19:00 цагт ердөө хоёрхон удаа эгшиглэх юм. Тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, Г.Батбаяр, Д.Энхзул, Н.Болормаа, Ч.Бат-Эрдэнэ, Ч.Амаржаргал, С.Ганзориг, Соёлын тэргүүний ажилтан М.Бямбажав, Т.Батсайхан, Г.Намсрайноров, П.Жимсээ, Н.Мөнгөншагай нар оролцон Монголын үзэсгэлэн гоо ээжүүдийг магтан дуулах болно. Мөн энэхүү тоглолтын азтай хоёр үзэгч хагас сая төгрөг буюу 500 мянган төгрөгийн эзэн болох бөгөөд азтай 6 ээжийг Итгэлт Хамбад мөргөх аяллын бүх зардал бүхий эрхийн бичиг хүлээж байна. “Монголын сайхан ээжүүд” тоглолтын тасалбарыг 1900-1617 үнэгүй хүргэгдэж байгаа аж.

эх сурвалж: Asa.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …