Эмэгтэй жүдочид багаараа хоёрт орлоо

Польшийн нийслэл Варшав хотноо жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр манай бүсгүйчүүдээс А.Цолмон, Б.Мөнгөнчимэг нар алт, М.Бундмаа, Ц.Цэрэннадмид нар хүрэл медаль хүртсэнээр манай баг тамирчид багийн дүнгээр тэргүүлж эхэлсэн.

Тэгвэл өчигдөр тус

тэмцээнд 70 кг-д зодоглосон “Женко” клубын тамирчин ОУХМ Ц.Наранжаргал шөвгөрсөн. Тэрбээр Герман, Казахстан, ОХУ-ын бөхчүүдийг дараалан ялж, аваргын төлөө өрсөлдөөнд ялагсан юм. Ингэснээр тус тэмцээнд манай эмэгтэй баг хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 34 орноос хоёрдугаар байр эзэллээ.

Эх сурвалж: Биеийн тамир спортын хороо

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …