Дүнжингаравын хурд 2016 уралдаан болно болохгүй гэсээр нэлээд хэл ам дагуулаад байсан билээ. Тэгвэл Дүнжингарав хурд-2016 азарганы уралдаан болж өнгөрлөө. Уралдаанд Баттулгын Сүхбаатарын сойсон Монгол хээр, дүү хээр азаргануд гарсан цагаас хөтөлсөөр түрүү аман хүзүүнд хурдлан орж ирсэн байна. Харин Шаравжамцын Бадамжунайн халзан азарга хүүхдээ унагасан бол Ц.Октъябарийн хүрэн, Баянхонгорын Алтангэрэлийн Батбаатарын бор, Дорнодын З.Хилийнхүүгийн загалт хул, Булганы Хангалын Энхбатын хул азарганууд айргийн азаргануудын ард их уралдаан хийлээ. Т.Болдбаатарын аварга халиун хорь орчмын бууринаас нэхсээр зургаад орж ирсэн байна.