Ахмадууд бидэнд хүүхдийнхээ нэрийг, өөрийнхөө нэрийг ч бүтэн дуудаж бай хэмээн сануулдаг. Ийн сануулах, шаардахын учир нь хүний нэрийг хагасласнаас нэрийн бэлэгшээлт утга нь гажих, уг хүний заяа тавилан нь хагасрах, хазайх, ажил үйлс нь дутуу дулимаг байх, буян хишиг нь дундрах, бүр цаашилбал нас нь богиносох зэрэг таагүй муу ёроос цээрлэж буй чин санааны хэрэг. Бидний эцэг эхчүүд хүүхдээ өхөөрдөн нэрийн товчлох нь дотны нэр хэмээдэг ч энэ нь хүүхдийнхээ хувь заяаг хугаслаж буйн илэрэл гэнэ. Жишээ нь Баярцэцэг гэдэг хүүхдээ Цэцэгээ, Сарангэрэлийг Сараа, Баянмөнхийг Баянаа гэх мэтээр бүр Бат гэдэг ганцхан үетэй нэрийг хүртэл Баагий болгосон байдаг. Эцэг эхээс билэгшээн хайрласан энэхүү нэр нь тухайн хүний бүтэн мөртэй явахын илэрэл болдог байна. Тэгэхээр хүүхдийнхээ буян заяаг нь бүтэн байлгахын тулд хүүхэд болон хүний нэрийг бүтэнээр нь дуудаж байх нь зүйд нийцэх аж.
www.unen.mn