Халамжийн мөнгөөр Ланд авч “гангарсан” уу?

Баян-Өлгий аймгийн төсвийн ерөнхий санд байршуулсан хөрөнгө болох халамжийн сангийн нэг тэрбум орчим төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан тухай Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ажлын алба аймгийн Засаг дарга Х.Дармен болон ИТХ-ын дарга Б.Лазатхан, Тамгын газрын дарга нарыг авлигатай тэмцэх шалгуулахаар болсон юм.
Учир нь тус аймгийн төсвийн сангаас зориулалтын бусаар ашиглагдсан мөнгийг тооцвол, аймгийн ИТХ-ын 2014 оны 36 дугаар тогтоолоор 2013 оны төсвийн үлдэгдэл буюу халамжийн сангийн мөнгөнөөс аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөд 224,7 сая, халамжийн санд 200,0 сая, 69,0 сая төгрөгийг тус тус хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд зарцуулахаар баталсан байна. Түүнчлэн аймгийн ИТХ тэргүүлэгчдийн 2014 оны 8 удаагийн тогтоолоор 548,3 сая төгрөгийн зарцуулалтыг бүтцээр нь авч үзвэл:

Түүнчлэн 2014 оны эцэст тус аймагт халамжийн сангаас зарцуулагдаагүй 1261,2 сая төгрөг байсныг 2015 онд ямар зориулалтаар зарцуулсан эсэх нь тодорхой бус байгаа юм. Үүнээс үүдээд халамжийн дансны үлдэгдэл мөнгө хаашаа юунд зарцуулагдсан болохыг тодруулахаар аймгийн ИТХ-ын ажлын алба Авлигатай тэмцэх газарт хүсэлт илгээхэд нь “энэ халамжийн сангийн мөнгө биш харин халамжийн сангийн үлдэгдэл мөнгийг жилийн эцэст орон нутгийн санд төвлөрүүлэн зарцуулсан нь аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн асуудал, төсвийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа нь гэмт хэргийн шинжгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй” хэмээсэн байна. Уг нь бол халамжийн хуулинд “8.1-т Тэтгэвэр, тэтгэмжийн сангийн хөрөнгийг зөвхөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид зарцуулна. 8.2-т Нийгмийн үйлчилгээний сангийн хөрөнгийн дараахь үйлчилгээ, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна” гэж заасныг аймгийн ИТХ-ын ажлын албаныхан онцолсон. Тэдний үзэж байгаагаар тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгийг зориулалтаар нь бус ашигласанд бухимдалтай байгаа аж. Учир нь мань гурван дарга тус тус “Lexus 200” машинаар сүүлийн үед гангарах болсон нь ийнхүү нутгийн олны анхаарлыг татсан хэрэг ажээ.

Эх сурвалж: chingis.mn

 

 

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …