“Зууны мэдээ” сонин “порно сурталчилгаа”-ны албатай юу?

Зар сурталчилгааны тухай хуулинд зааснаар садар самуун, эротик зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхгүй байхыг хуульчилсан байдаг.

12798890_1252814771412812_8557593478679344793_nГэтэл цахим сүлжээ, иргэдийн интернет хэрэглээнд тэр бүр хяналт тавих боломж хомс болсон. Гэхдээ порно болон садар самуунтай тэмцэх ажил хаа хаанаа хийгддэг. Иргэдийг энэхүү арга хэмжээнд уриалан дуудсан, зүй бус зүйлийг дэлгэн харуулсан, худалдах борлуулахыг завдсан иргэдийн цахим хөтчийг хаах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд торгууль тавих цаашлаад үйл ажиллагааг нь түтгэлзүүлэх хүртэл арга хэмжээг авдаг байна.

Гэтэл саяхны нэгэн Фейсбүүк хэрэглэчид ийм зүйл тохиолджээ. Зууны мэдээ сонины тухай танилцуулганд “порно сурталчилгааны алба”-тай гэсэн мэдээлэл өгчээ. 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа уг сонин нэлээд олон уншигчидтай. Үндэсний өдөр тутмын сонин юм.

Гэхдээ үүнийг андуу ташаа мэдээлэл байв уу гэдэгт иргэд ихээхэн эргэлзэж байгаа юм. Зууны мэдээ сонины уншигчид үүн дээр маш их ач холбогдол өгч байгаа бөгөөд тус сонины удирдах албанаас тодруулахыг хүсч байгаа юм. Тиймээс зууны мэдээ сонин үүн дээр сурталчилгааны тухай хууль зөрчиж иймэрхүү нийтлэл гаргадаггүй гэсэн баталгааг нийт Монголын ард түмэн болон идэвхитэй уншигчиддаа өгнө үү.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …