Хүний амьдралд өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг нь харамсалтай. Хэдийгээр элэгний хүнд өвчин туссан ч гэлээ хийж бүтээсэн уран бүтээлийнхээ тоглолтыг үзэгч олноо толилуулахаар зэхэж байга Монгол улсын Соёлын гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч, армийн хурандаа Лувсанбалдангийн Төмөрбатын “Дуунд уярах хорвоо” уран бүтээлийн хүндэтгэлийн цэнгүүн 2016 оны 3 сарын 17-ны 19:00 цагт Монгол бөхийн өргөөнөө тоглогдохоор болжээ.
Хүний сайхан сэтгэлээр өвч хуяглагдсан Л.Төмөрбат хурандаагийн уран бүтээлийн тоглолтын тасалбарыг аав өвөөдөө, эр нөхөртөө, найз залуудаа худалдан авч өгөхийн сацуу хүн чанар, хүний сайхан сэтгэлээр “өвч хуягласан” уран бүтээлчийн олон сайхан хит дуунууд сонсон, хамтдаа дуулах ганцхан өдрийн боломжийг та бүхэн бүү алдаарай.
Та бүхний сонсох дуртай “Гүйгүүл адуу”, “Эр хүн гэдэг чинь эмзэгхэн юмуу даа”, “Илбэе”, “Манай адуу”, “Хайраар чамайгаа чимэлгүй л яахав дээ” гээд олон арван сайхан дууг Л.Төмөрбат ахын маань бүтээл юм.
Та бүхнийг аялгуут сайхан дуу хуур сонсож, алга ташилтаар урам хайрлаж, нэгэн үдшийг уран бүтээлчтэй хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.
Энэхүү “Дуунд уярах хорвоо” уран бүтээлийн Хүндэтгэлийн дуун цэнгүүнийг ”элэгний хүнд өвчнөөр шаналж байгаа уруу найрагч, СТА Л.Төмөрбат ахад Сэтгэлийн дэм, итгэл өгч улмаар Нас хайрлах зорилгоор эрхэм дүү хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн, дуучин А.Мөнхбат, А.Хосбаяр, Л.Нарантуяа, Б.Буянжаргал, Ж.Сүрэнлхам болон бусад уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулж байгаа ажээ.
“Инээж баярлахад Элэг эдгэрдэг” гэдэгт итгэж буй уран бүтээлчээ дэмжсэн таны сэтгэлийн дэмжлэг энэ буюу…
Утас: 9974-6364, 9905-2483