Сайн байцгаана уу? Хүндэт элэг нэгт халуун сэтгэлт Монгол ахан дүүс минь нэг бяцхаан зүйл гуйх гэсэн юм хэдхэн секунд зарцуулаад энэ постыг төвөгшөөлгүй share хийж Монголын нэгэн гэр бүлд туслаач хэмээн хүсэх байна 2016 оны 11 сарын 5-ны шөнө төслийн зуухнаас гал алдаж гэр нь шатсаны улмаас түлэгдэж одоогийн байдлаар ГССҮТ-д түлэгдэлтийн тасагт ээж, охин хоёр нь шокийн байдалтай хэвтэн эмчлүүлж …
Tag Archives: хүмүүнлэгийн үйлс
November, 2016
March, 2016
-
26 March
“Монгол коммент”-ын хөтлөгч Батбилэгт туслах хандивын аян өрнүүлж байна
“TV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг хөтлөн үзэгч олонд танигдсан сэтгүүлч, редактор М.Батбилэг хэсэг хугацаанд ажлаасаа чөлөө авч эхнэрээ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Өнөө цагт тулгамдаж буй олон чухал асуудал, цаг үеийн мэдээллүүдийг үзэгчдэдээ хүргэж, оновчтой дүгнэлт хийж чаддаг эл залуугийн нэвтрүүлэг ч багагүй хүрээг хамардаг. Салбарынхаа удирдлагуудаас “Шилдгийн шилдэг” өргөмжлөл гардаж явсан М.Батбилэг өнгөрсөн аравдугаар сарын билэгт сайн өдөр хурим …
-
2 March
Эрчүүдээ баярлуулах бэлэг – “Дуунд уярах хорвоо” дуун цэнгүүнд урьж байна
Хүний амьдралд өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг нь харамсалтай. Хэдийгээр элэгний хүнд өвчин туссан ч гэлээ хийж бүтээсэн уран бүтээлийнхээ тоглолтыг үзэгч олноо толилуулахаар зэхэж байга Монгол улсын Соёлын гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч, армийн хурандаа Лувсанбалдангийн Төмөрбатын “Дуунд уярах хорвоо” уран бүтээлийн хүндэтгэлийн цэнгүүн 2016 оны 3 сарын 17-ны 19:00 цагт Монгол бөхийн өргөөнөө тоглогдохоор болжээ. Хүний сайхан сэтгэлээр өвч …
February, 2016
-
27 February
Элэг нэгт Монголын ард түмэн минь авралын гараа сунгаач …
Элэг нэгт Монголын ард түмэндээ хандан хүсэх хүсэлт байна Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе Орсоохүү овогтой Товдэ миний бие Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, 61-07 тоотод 2 хүү, халамжит ханийхаа хамтаар сайхан амьдарч байсан. Аюулт өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдгээр 4 настай бага Түвшинсайхан маань өнгөрсөн оны 2-р сард сэрээ булчирхайн хорт хавдар гэж оношлогдон ЭХЭМХҮ Төвд эмчилгээ хийлгэж …
-
25 February
“Хүүхдэд баяр хөөр бэлэглэе” арга хэмжээнд нэгдэцгээе
Хүний амьдрал гэдэг баяр жаргалын хослол гэдэг. Хэн нэгэн баяр хөөрөөр дүүрэн, аав ээжийн хамтаар элэг бүтэн сайн сайхан амьдарч байхад өөр нэг нь сэтгэлдээ гуниг тээн, ижий аавын хайр халамжийг мэдрэхгүйгээр өсөх тохиолдол амьдралд бий. Гэсэн хэдий ч зүдэрсэн нэгэндээ тусладаг монгол зан бидэнд байдаг нь юутай завшаан. Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг “Мон сафо” компанийн хамт олон болон “Залуу манлайлагч” …
December, 2015
-
18 December
Дуучин А Cool улс төрд орох уу
Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн мянган хүүхдийг баярлуулж, улаан хивсээр алхуулах “Hero & Cool” харшийн сүлд модны наадам арванхоёрдугаар сарын 12-нд амжилттай болж өнгөрлөө. Уг наадмыг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү дуучин Б.Анхбаяртай /A Cool/ хамтран гуравдахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд оролцогч хүүхэд бүрийн хэдийнэ хүсэн хүлээсэн сүлд модны баяр болж чадсан ажээ. Харшийн наадмын үеэр мянган хүүхдэд гарын бэлэг гардуулж, урлаг соёлын …
-
17 December
“Сэтгэлийн үндэс” аян орон даяар хэрэгжинэ
2015 оны 12-р сарын 17-ны Пүрэв гарагийн 13:30 цагаас МҮОНРТ-ийн хэвлэл мэдээлэлийн төвд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНТ-ийн 1-р сувгийн захирал Л.Ариунбат нар “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг орон даяар хэрэгжүүлж эхлэх болсонтой холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ. МҮОНРТ нь Монгол Улсын хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж үзэгч, сонсогчдод мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэхийн зэрэгцээ …
November, 2015
-
27 November
Монгол ХҮН-ий төлөө
Хэлж ирдэгггүй хийсч ирдэг өвчин хэн нэгний амьдралыг оронгоор нь эргүүлдэг нь хатуу боловч үнэн. Сандагдоржийн Мягмаржав гэх энэ залуу 2015 оны 7 сарын 25 авто машины осолд орж аарцаг, дунд чөмөг бяцарч, давсаг задарч маш хүнд бэртсэн . 4 сарын хугацаанд 8 удаа хагалгаанд орсон боловч одоо дахин шээсний суваг нээх, дунд чөмөгний үе суулгах мэс засалд орж эрчимжүүлсэн …
-
5 November
Самар зардаг бяцхан охинд чин сэтгэлээсээ тусласан та бүхэндээ баярлалаа
9 сарын 1-ний өдөр хүүхэд бүр сургуульдаа явж байхад 8 настай бяцхан охин 13-р хорооллын орон сууцан дунд бүтэн өдөр самар заран өнжжээ. www.ugluu.mn сайтын сэтгүүлчийг өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарахад байрны ойролцоо нь самар зарж байсан бяцхан охин орой ажлааааа харьж гэртээ ирэхэд аанай л самраа зарж байхыг харсан сэтгүүлчийн сэтгэл шимшрэн үзэг цаасаа шүүрэн авч охины сургуульд яваагүй …
October, 2015
-
15 October
“Хайрлая, тусалъя, дэмжье” халуун сэтгэлийн аяныг өрнүүлж байна
Эрүүл мэндийн сайдын 2013 оны А 356 дугаар тушаалаар жил бүрийн 10 дугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Энэхүү ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд Геронтологийн үндэсний төв “Хайрлая, тусалъя, дэмжье” аяныг зохион байгуулж байна. Тус аян нь хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн халамж үйлчилгээ нэн шаардлагатай настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрт нь хүргэх зорилготой юм. Тус аянд …
-
12 October
Монголын ард түмэн аав охин хоёрт туслаж чадлаа
Ээж нь орхиод явсан 8 сартай бяцхан охиныг аав нь аргагүйн эрхэнд гэртээ уяж үлдээгээд ажилдаа явдаг байсныг хажуу айлын хүн нь олон нийтэд мэдэгдснээр фэйсвүүкт нэгдсэн сайхан сэтгэлтэй эхчүүд аавынх нь зөвшөөрснөөр өөртөө авч өсгөн өдгөө 2 нас хүргэсэн тухай мэдээлэлийг хүргэсэн. Мөнхзул охиныг өсгөхөд олон ээжүүд бие биедээ туслан өдийг хүртэл болгож ирсэн боловч цаашид охиныг аавын нь …
-
5 October
Самар зардаг охинд Дуучин Б.Болдын гэр бүл өргөө цагаан гэр олгохоор боллоо
Булган аймгийн харьяат Даваацэрэнгийн Батжаргал, Шагдарсүрэнгийн Очмаа нар өөрийн 2 охины хамт өнгөрсөн хавар бусдын адил ажил олж хийн амьдрал ахуйгаа залгуулахаар Улсынхаа нийслэл Улаанаатар хотыг зорьж иржээ. Гэвч тэдний бодсноор ажил төрөл амар хялбар олдсонгүй, орох орон, оочих аягагүй, дээр нь бас боловсрол эзэмшээгүй тэд их хотод ирээд таних мэдэх газаргүйн эрхээр нэг нутгийн танилындаа хэд хонон ажил хайсаар 13-р …
September, 2015
-
5 September
НЭГ АЛХАМ – НЭГ УРАМ
Монгол Улсад 2014 оны байдлаар 130.000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас 32 мянга нь хүүхдүүд гэсэн үзүүлэлт бий. Хамгийн эмгэнэлтэй нь энэ тоо цаасан дээр л харагддаг, хүмүүс нь цаана нуугдмал амьдардаг. Тэдэнд зориулсан үйлчилгээний байгууллагууд хомс, дэд бүтэц болон хүртээмжийн байдлаас болоод ихэнх нь нийгмийн идэвхитэй амьдралд тэр бүр оролцож чаддаггүй нь гашуун үнэн. Төрийн бодлого хүлээвэл турж үхэхийн …
January, 2015
-
28 January
4 сартай нярай харангадаж үхэхэд ойрхон байжээ…
Баянзүрх дүүргийн Улиастайн 4 хэсэгт 4 сартай хүү, нэг ой 9 сартай охин, 12 настай охин эмээгийнхээ хамт маш хүнд нөхцөлд амьдарч байгааг “Монгол тусгал-Залуусын нэгдэл” ТББ-ийнхан олноо ил болголоо. Хүүхдүүдийн ээж н.Батнаран нялх хүүхдүүдээ хаян сураггүй алга болоод удаж байгаа аж. Бяцхан үрсийн аав авто ослоор нас барсан хэмээн эмээ нь өгүүлжээ. Цөөхөн төрөл садан нь ялгаагүй амьдралын хүнд …