Элэг нэгт Монголын ард түмэндээ хандан хүсэх хүсэлт байна
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе
Орсоохүү овогтой Товдэ миний бие Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, 61-07 тоотод 2 хүү, халамжит ханийхаа хамтаар сайхан амьдарч байсан. Аюулт өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдгээр 4 настай бага Түвшинсайхан маань өнгөрсөн оны 2-р сард сэрээ булчирхайн хорт хавдар гэж оношлогдон ЭХЭМХҮ Төвд эмчилгээ хийлгэж байгаад 7 сарын 7-ны өдөр БНСУ-ын “Кил” эмнэлгийг зорьж одоог хүртэл эмчилгээ хийлгэж бана.
Бид Солонгос улс руу эмчилгээнд явахдаа өөрсдийн бүхий л хүч бололцоог дайчлан 100 гаруй сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Хүүд маань “Килл” эмнэлэгийн эмч нарын дүгнэлтээр яаралтай чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэх болсон.
Энэ эмчилгээ нь 163 сая вон буюу монгол мөнгөөр 300 сая төгрөг болох болсон учраас монголын ард түмнээсээ хандан миний энхрийн бяцхан хүүд авралын гараа сунган туслахыг хүсэж байна.
4-хөн настай бяцхан хүүд минь амьдрал хайрлаач.
Элэг бүтэн гэр бүл гэдэг юугаар ч сольшгүй эрхэм зүйл байдаг. Бяцхан биедээ баймгүй хүч гарган хорт хавдартай тэмцэж байгаа хүүд минь тус болооч гэж элэг нэгт Монголчуудаасаа тусламж хүсэж байна.
Бидний зүгээс та бүхэндээ хандан хандивын тоглолтыг зохион байгуулж байна. Нэгэн үдэш гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар нийтийн дууны урлагийн их мастеруудын дууг сонсонгоо хүүгийн маань эмчилгээнд ханив өргөхийг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсэж байна.
Хандивын тоглолт 2 сарын 27-ны 19:00 цагааст UB palace-т болно.
Хандивын данс: Б.Оюунтогос
Хаан банк: 5019521245
Худалдаа хөгжлийн банк: 499239602
Голомт банк: 3635103926
Төрийн банк: 106700248308
Та бүхнийг хүндэтгэсэн:
О.Товдэ
Б.Оюунтогос
Утас: 99177159