4 сартай нярай харангадаж үхэхэд ойрхон байжээ…

3946cc5a2ed843c2c9fca0b4efcd28ba_LБаянзүрх дүүргийн Улиастайн 4 хэсэгт 4 сартай хүү, нэг ой 9 сартай охин, 12 настай охин эмээгийнхээ хамт маш хүнд нөхцөлд амьдарч байгааг “Монгол тусгал-Залуусын нэгдэл” ТББ-ийнхан олноо ил болголоо. Хүүхдүүдийн ээж н.Батнаран нялх хүүхдүүдээ хаян сураггүй алга болоод удаж байгаа аж. Бяцхан үрсийн аав авто ослоор нас барсан хэмээн эмээ нь өгүүлжээ. Цөөхөн төрөл садан нь ялгаагүй амьдралын хүнд нөхцөлтэй, ямар ч бичиг баримтгүйн улмаас төрийн халамж үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй нялхас хэдэн өдөр буцалсан усаар гол зогоосон байдалтай байсан аж. Нутаг дэвсгэр дээр нь Монголын ирээдүй болсон нялхас өлбөрч үхэхэд тун ч ойртоод байхад тус нутаг дэвсгэрийн төрийн анхан шатны нэгжийн төрийн албан хаагчид юу харж, юу хийж суусан нь туйлын хачирхалтай. Урагшгүй төр, ухаангүй томчуудын үйлийн лайг балчир үрсүүд үүрч байгаа нь өнөөгийн Монголын эмгэнэл болчихоод байна.

Хэрвээ халуун сэтгэлтэй залуус анзаараагүй бол энэ айлд юу тохиолдох байсныг, Баянзүрх дүүргийн Улиастайн 4 хэсгийг хариуцсан төрийн албан хаагчид ямар мэдээлэл эцсийн бүлэгт төр, түмэндээ хүргэх байсныг ёстой таашгүй. УИХ дахь баячууд нь 300 саяын хөөрөгөөр аархаж суухад, уснаас өөр тэжээлгүй нялхас тураалын туйлд хүрч байгаа нь 25 жилийн түүхтэй хүмүүнлэг ардчилсан нийгмийн үнэн төрх болчихжээ.

Та бүхэн тус айлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон буяны халуун сэтгэл төрвөл 99636824, 99922782 утсаар холбогдож болох юм байна.

    Ч.ГАРВУУ

Batnaran

Эх сурвалж:  http://www.tungalag.mn/

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …