“Сэтгэлийн үндэс” аян орон даяар хэрэгжинэ

5378_1015356735152938_6451775886251121274_n2015 оны 12-р сарын 17-ны Пүрэв гарагийн 13:30 цагаас МҮОНРТ-ийн хэвлэл мэдээлэлийн төвд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНТ-ийн 1-р сувгийн захирал Л.Ариунбат нар “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг орон даяар хэрэгжүүлж эхлэх болсонтой холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ.

МҮОНРТ нь Монгол Улсын хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж үзэгч, сонсогчдод мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэхийн зэрэгцээ зорилтот томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн юм.

“MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аян нь олон нийтийг эв эе, хамтын хүчээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, иргэд болон аж ахуйн нэгжүүдийг нийгмийн сайн сайхны төлөөх бүтээн байгуулалтад уриалах зорилготой бөгөөд аяныг дэмжин ажиллаж байгаа “Монголын сайтуудын холбоо”-ны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, “Happy” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Түвшинтулга нар уг хэвлэлийн бага хуралд оролцоно.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …