Өрнийн зурхай

001780

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 03. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 24. Бархасвадь гараг.  Гар одтой, 8 цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн барилдлага:  Үл зохилдох.Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй. Өдрийн наран 7 цаг 32 минутад мандан, 18 цаг 37 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Эрсдэл хийж чаддаг хүмүүст таатай өдөр. Сарын эхний хагаст эрсдэлтэй алхам хийж ашиг олно. Таны төлөвлөгөөнүүд амжилттай биелж, нэр хүндтэй болно. Хорин хүртэл болгоомжтой бай. Түншүүд тань танаас урваж болзошгүй. Хамтрагчтайгаа илүү тааламжтай, чөлөөтэй байх болно. Хүүхдүүд ба эцэг эхчүүдийн хоорондын харилцаа хэвийн байна.


Үхэр (4/20-5/20)

Сэтгэл санаа хэт хөөрүү байна. Сексийн ба уран бүтээлийн мэдрэмж өндөр байх магадлалтай. Эсрэг хүйсийн хүмүүс танд ихээхэн анхаарал хандуулна. Хөнгөн сээтэгнэл нь цаашдын гүн гүнзгий харьцаа болон хувирч магадгүй. Өнөөдөр хүчээ гамна. Үйл явдлыг бүү хурцатга. Хүүхдүүддээ цаг зав гарга.


Хамтатгах (5/21-6/21)

Ашигтай наймаа оновчтой хөрөнгө оруулалтаас түрийвчээ дүүргэх тааламжтай үе. Үүнээс гадна ганцаардлаас болж зовж шаналж байсан энэ орныхон ханиа олно. Зөвхөн сайн сайхныг бодож, хувь заяагаа зоригтой угт. Гарагийн тохиол танд хайрт эсвэл амрагтайгаа ямар нэг хамтарсан аж ахуй эхлэхэд тусална. Өнөөдөр таны сэтгэлийг зовоосон нэг асуудал гарах бөгөөд үүнд та сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Холын түншүүд тань бизнесийнхээ төлөвлөгөөг сонгох болжээ. Та болон таны даргын дундуур хар муур гүйж болзошгүй. Өөрийн карьерийг өсгө. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нөлөө бүхий танил хүмүүсээ ашигла. Хэн нэгэнтэй бүү зөрчилд, өөрийгөө барь, хий хоосон зүйлд сэтгэлээр бүү уна. Эв найрамдалтай байж, биеийн хүчний ажил хий үүнд гэр орноо цэвэрлэх байж болно.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр сансар огторгуйн хандлага өсөж буурна. Танд ямар нэгэн зүйл шууд нөлөөлөхгүй ба шудрага зүйлсээр дүүрэн жаргалтай өдөр болно. Одоо гаргаж буй шийдвэр нь зорьсноо биелүүлэх дундаж боломжоос илүү дээр байх болно. Тэвчээргүй байдал нэмэгдэх ч таны төрөлхийн аливааг хэрсүү ухаанаар шийддэг зан тань энэ өдрийг аврана. Болж өнгөрсөн жижигхэн зүйлс танд инээмсэглэл авчирна. Жижиг зүйлд хүмүүс ямар их ач холбогдол өгч анхаарч байгааг харж, сэрэмжтэй бай. Шийдэмгий бус дарга тань таны урмыг хугалах бөгөөд иймэрхүү албан тушаалтай холбоотой асуудлаас болж сэтгэлийн хямралд орох боломж бүү олго.


Охин (8/23-9/22)   

Дээд боловсрол эзэмших, мэдлэгийнхээ хүрээг өргөжүүлэхийн чухлыг ойлгоно. Учир нь эдгээр зүйлс танд дутагдаж байгаа нь олны нүдэн дээр ил байна. Бүү гутар. Жинхэнэ амжилт удахгүй ирнэ. Мэргэжлийн ба оюун ухааны өсөлтөндөө анхаар. Эхлүүлсэн бүхнийг амжилттай дуусгахын тулд байгаа бүх боломжийг ашиглахыг хичээгээрэй. Ачаалал мэдэгдэхүйц ихсэх хэдий ч таны эрүүл мэнд, ажил хөдөлмөрийн чадвар өндөр байх болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Тайван, тогтвортой байдал нь өнөөдрийн бүтээмжийг нэмэгдүүлж, амжилттай болгоно. Энэ ордны cap аажуухан шилжин таны нарны дөрөв дэх байрлал гэр бүл, орон гэрийг тав тухтай байлгах ба таны хувийн болон гэр бүлийн амьдралд онцгой нөлөөлөх ч та чухал ажил хэрэг, үүрэг хариуцлагаа хойшлуулах хэрэггүй. Үд дундад cap үхрийн орд руу шилжих тул таны нарны тавдугаар зам нь зугаа цэнгэл байна. Таны хэлэлцэх асуудлын жагсаалт өдөр тутмын үүрэгт ажлаар дүүрэн байх чамьдралын сайхан зүйлсийг тааламжтайгаар хүлээж авахад цаг гарна. Байнгын ажил, тоглоом наргиангүй байдал нь бүүдгэр уйтгартай санагдана. Хоолны дэглэм баригчид одоо дэглэмдээ анхаар.


Хилэнц (10/23-11/21)   

Энэ өдөр хов жив, дайснуудынхаа далд явуулгаас болгоомжил. Бусадтай харилцахдаа анхаарал болгоомжтой, хянуур бай. Учир нь хэрүүл маргаан, ширүүхэн зөрчилдөөн үүсэж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Ажил дээр эрс өөрчлөлт хийх гэж бүү хичээ. Эрс тэс өөрчлөлт хийхэд тохиромжгүй үе. Ажлаа тараад гэр рүүгээ яар. Үдэш гадуур ганцаар явган алхах нь аюул дагуулна.


Нум (11/22-12/21)

Шинээр зохион бүтээх, шинэчилж өөрчлөх, сэтгэл санаа чөлөөтэй байхад тэмүүлэх өдөр. Хэвшсэн ажил хэргээ хий. Амьдралд бүү гутар. Амарч бүх асуудлыг маргааш болтол хойш тавь. Та хүнд нөхцөлөөс гарч чадахгүй нь. Таны байдал итгэл найдваргүй мэт санагдана. Та эхэлсэн ажилдаа шийдвэр гаргаж, хамтрагчтайгаа болон хайртай хүнтэйгээ харилцах харилцааг хүндрүүлнэ.


Матар (12/22-1/19)   

Дээд хүч, ивээгч, хамтрагч холбоотны тусламж дэмжлэгийг авахад сайн өдөр. Өөрийн бодолдоо хэт автах нь ойр дотнын хүмүүстэйгээ хэрэлдэх шалтаг болно. Бусадтай харилцах таны харилцаа мухардалд орж болзошгүй. Спортоор хичээллэх, ямар нэг биеийн хүчний ажил хийхэд тааламжтай өдөр. Гэр бүлийн хамт усан санд очиж, биеэ чийрэгжүүлцгээ. Ууранд суу. Сайн амар. Ирэх сарын төлөвлөгөөгөө биелүүлэх эрч хүчээ хуримтлуул.


Хумх (1/20-2/18)   

Дотны хүнтэйгээ итгэлтэй, нийлэмжтэй харьцана. Гэр бүлийн зөвлөлийг цуглуулж, шинэ жилийн баяр тэмдэглэх боломжоо хэлэлц. Халдвар авах, нүд өвдөх нигууртай байна. Онцгой хүчин чармайлт гаргалгүйгээр залуу мэргэжилтнүүд ашигтай хэлцэл хийж, анхаарал татаж чадна. Ухаангүй байдалтай, хязгаарлагдаж байгаа эр зориг, бодлогогүй үйл хөдлөл нь таагүй явдлын шалтгаан болж, эрүүл мэндийг аюултай байдалд оруулна. Од эрхсийн таатай байдал олон хүнд мөнгөн орлого, ашигтай наймааг амлаж байна.


Загас (2/19-3/20)

Эрүүл мэндэд таагүй өдөр. Сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөх, түгшиж сандрах, уурлаж бухимдах, хандлага ажиглагдаж болзошгүй. Энэ байдал таны түнштэйгээ харилцах харилцаанд сэв суулгаж болзошгүй. Илэн далангүй яриа, харилцан бие биеэ ойлгож, хүндэтгэх байдал эв найрамдал, зөвшилцлийг авч ирнэ. Өдөр тутмын амьдралд тохиолддог жижиг сажиг асуудлаа зохицуул. Эрүүл мэндийн асуудал мөн таны сэтгэлийг зовоох бөгөөд далайн гаралтай хоол хүнснийхээ төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …