СЕХ өнөөдөр 30 орчим журам, заавар, маягт боловсруулж гаргалаа

      Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэв.

songuuliin-eronhii-horoo-middle

Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай, Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах тухай, Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх тухай, Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах тухай  журам батлах тухай, маягт, үнэмлэх, таних тэмдэгийн загвар батлах  зэрэг асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 30 орчим журам, заавар, маягт боловсруулж мөрдөж ажиллахаар байгаа билээ.

Эх сурвалж: Үндсэн хуулийн цэцээс

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …