Иргэд АСЕМ-тай барьцаад байна уу

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнөөдрөөс эхлэн нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа зочин хүлээн авах стандартад нийцсэн зочид буудлуудад шалгалт хийж байна. Энэ мэдээг сонссон иргэн тэр дундаа хосууд “эгдүүцэх” шиг л болов.

1-3

Цахим сүлжээгээр тэдний хийж байгаа ажлыг сайшаасан ч Монгол улсын иргэн зочид буудлаар үйлчлүүлэх болохоор хэн ч хаанаас ч хянахгүй хэрнээ гадны зочин төлөөлөгч гэхээр хөл алдан гүйлээ гэх. Зочид буудлаар үйлчлүүлэн байгаа иргэд ийнхүү “бид стандартгүй болсон иргэд” хэмээн жиргэж байна.

Гадны зочин төлөөлөгчийн аюулгүй байдлыг харгалзан үзэж зочид буудлыг хянах нь хамгийн зөв үйлдэл ч гэлээ мэргэжлийн хяналтын байгууллагын “ажлаа тайлагнадаггүй” байдал нь иргэдэд мэргэжлийн хяналтын стандарт зочид буудлуудад байдаггүй гэсэн ойлголттой байсанд оршино. Угаас мэргэжлийн хяналтын байгууллага зочид буудлуудад хяналт шалгалтаа хийдэг байсан байж таараа. Тиймээс АСЕМ-ын зочидтой битгий барьцааж иргэдээ. Энэхүү их хуралтай холбоотойгоор мэдээллэж байгаа нь л энэ хэрэг.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …