Нэгэн үе зохиолын дууны ханхүү, гүнж гэгдэж явсан дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар өөр өөрийн зам мөрөө хөөж, хамтран дуулахаа болиод багагүй хугацаа өнгөрсөн. Тэдний зүгээс өнгөрсөн сар шинийн баяраар “Хаврын найраг” дууг хамтран дуулж олны сонорыг мялаасан билээ. Тэд ийнхүү 13 жилийн дараа дахин хамтарч дуулсанд сонсогч фэнүүд нь ихэд баяртай байгаа юм. Тэгвэл “Илгээлтийн эзэд” аяны хүрээнд эрхэм гавъяатууд хамтарсан тоглолтоо хийж орлогоо малчидад зориулахаар болжээ. Тоглолт энэ сарын 14, 16, 19-нд Монгол Бөхийн өргөөнд болох аж.
Тоглолтын тасалбарын нийт орлогийг хаваржилт хүндрээд байгаа аймгуудад хүргэх тухай ярвсан байна. Тоглолтын тасалбарын үнэ одоогоор хэд байхыг дуучид маань шийдэж амжаагүй байна магадгүй 20-25 мянган төгрөгийн хооронд байх болов уу хэмээн МУГЖ С.Жавхлан хэлсэн аж.
“Илгээлтийн эзэд” аяныг МУГЖ Т.Баясгалан бид хоёр санаачилж, Засгийн газар, БСШУЯ, Онцгой байдлын Ерөнхий газарт хандсан. Эдгээр төрийн байгууллууд маань нааштай хүлээн авсан. Аяны хүрээнд БСШУЯ-наас “Нэг хүүхэд-Нэг нэмнээ”, “Малчин оюутан” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн” хэмээн тодотгосон юм. Түүнчлэн, тоглолтын үеэр цэцэг, хадаг их цуглардаг. Бидэнд бэлэг өгөхийг хүссэн хүмүүс “Хадагны оронд нэмнээ, цэцэгний оронд нэг боодол өвс өгөөрэй” хэмээн уриалж байгаа аж.