Хүлгүүд ээлжит нэгэн ялагдалаа хүлээлээ

Сүүлийн гурван тоглолтондоо дараалсан хожигдоод байсан Сентоза Ирвэсүүд энэ удаад Tom Билгүүнээр ахлуулсан Хүлгүүдтэй учираа тааран тоглолоо. Тоглот эхлэхийн өмнө хөгжөөн дэмжэгчид багаа дэмжхээр спортын төв ордонг дүүргээд байсан юм. Багууд ч тоглолтын эхнээс ээлж дараалсан довтолгоогоо амжиллттай болгож үзэгчдийг баясгаж байсан бөгөөд, Harris, Andersan нар хүчтай Slam Dunk-аар спортын төв ордонг доргиож байлаа.

Хүлгүүд багаараа жигд тоглолтыг үзүүлж 6-н тоглогч 10+ оноо авсан ба М.Отгонмөнх 19 оноо, 7 самбараас бөмбөг авалт, Harris 18 оноо, 14 самбараас бөмбөг авалт, Б.Билгүүн 17 оноо, Н.Золжаргал 14 оноо, Corbin 14 оноо, 5 дамжуулалт, 8 бөмбөг таслалт гүйцэтгэсэн ч хожход хангалтгүй байлаа.

Эцсийн мөчид Б.Билгүүн Т.Санчир дээр алдаа хийж торгуулын шидэлт амжилттай болсоноор Хүлгүүд улирлын 9 дэх хожигдлоо авсан бол Ирвэсүүдээс Т.Санчир 38 оноо, 9 самбараас бөмбөг авалт, Mike Anderson 27 оноо, 12 самбараас бөмбөг авалт, С.Эрдэнэдалай 14 оноо, 17 самбараас бөмбөг авалт, Баярбат 13 оноо, 5 ашигтай дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн нь хожход хангалттай байлаа. Ингэснээр Ирвэсүүд улирлын 10 дахь хожлоо байгуулж хүснэгтийн 2-р байраа баталгаажууллаа.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …