Ийнхүү шинэ газар нутгийг хамарч, хүчээ авч буй аюулын талаар Оросын Хэрэглэгчдийн хяналт шалгалтын тэргүүн асан, өдгөө ОХУ-ын Ерөнхий сайдын туслахаар ажиллаж буй Геннадий Онищенко нэгэн зоримог мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Зика бол өрнөдийнхний биологийн зэвсэг” гэжээ. Түүний хэлсэн үгийг Британийн мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн ч тун удалгүй баталж орхив.
Онищенкогийн хэлж буйгаар 2012 онд Абхазад, Хар тэнгисийн эргээр Зика вирусыг тээгч шумуулын шинэ зүйл бүртгэгдэж байсан гэнэ. Энэ талаар Онищенко “Намайг яагаад шумуул бүртгэгдсэн Абхазын эрэг зовоогоод байна гээч. Яагаад гэвэл энэ шумуул байсан газар буюу манай хилтэй хамгийн ойрхон тэрхүү бүсэд АНУ-ын армийн микробиологийн лаборатори байдаг” гэж Британийн ВВС агентлаг өгсөн ярилцлагадаа дурджээ.
Өөрөөр хэлбэл Зика вирус дамжуулагч шумуул баригдсан энэ бүс АНУ-ын арми байгуулаад дараа нь Гүржийн Өвчний хяналтын үндэсний төвд шилжүүлсэн биологийн судалгааны төвөөс ердөө л 100 километрийн зайтай аж. Тиймээс Оросын хэрэглэгчдийн хяналт шалгалтын төвийн экс тэргүүн Геннадий Онищенко Америкийн лабораторийн ойролцоо Зика дамжуулагч шумуул байсныг энгийн нэгэн давхцал гэж үзэхгүй байна. Түүний хэлснээр энэ бол санаатайгаар, зориуд хийсэн зүйл гэнэ.
Зика вирус дэлхий даяар асар хурдацтай тархаж байна. Энэ тахалд Өмнөд Америкийн иргэд илүүтэй өртөж байгаа юм. Оросын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова ч өмнө нь вирусыг дэлхий даяар зохиомлоор тарааж байж болзошгүй гэж мэдэгдсэн билээ.
Тэгвэл Геннадий Онищенкогийн зоримог мэдэгдлийг Их Британийн мэргэжилтнүүд тун санамсаргүй баталж орхив. Тус улсын “Mirror” хэвлэлд мэдээлснээр Зика вирусыг Рокфеллерийн сангийн генетикчид бүтээсэн байж болзошгүй гэнэ. Нийтлэлийг бичигч хувийн эх сурвалжаас авсан мэдээллээсээ эш татан уламжлахдаа тахал Бразилд санамсаргүйгээр тархсан гэнэ. Тиймээс мэргэжилтнүүд “Зика вирус бол өөрчилсөн биологийн зэвсэг” гэж үзэж байна хэмээжээ.
Тухайлбал Иллинойсын их сургуулийн профессор Фрэнсис Бойлын хэлснээр Зика вирус бол тэрбумтан Рокфеллерийн сангийнхны 1947 онд бүртгэсэн генетикийн өөрчлөлттэй биологийн зэвсгийн шинэ төрөл юм байна. Тухайн үед дэлхий дахинд биологийн зэвсэг хадгалах, боловсруулахыг хориглосон ч энэ вирус патентаа авч байсан аж.
Тэгэхээр энэхүү аюултай вирусыг удаан хугацааны судалгааны явцад гаргаж авсан гэсэн үг. Өмгөөлөгч Беньямин Шахназаров “Яах гэж ийм юм хийдэг вэ. Иймэрхүү судалгаа шинжилгээний ажлыг юуны өмнө шинжлэх ухаан, анагаах ухааны зорилгоор хийдэг. Вирус гаргаж авлаа. Дараа нь тэрхүү вирустай тэмцэх вакцинаа боловсруулахын тулд төсвөөс зардал гаргуулж өч төчнөөн ажил хийдэг. Ингээд энэ ажил биологийн зэвсэг болж ч хувирах магадлалтай” хэмээн “РЕН ТВ”-д ярилцлага өгчээ.
Өнөөдөр хүссэн хүн бүр судалгаа, туршилтад зориулан вирусын дээжийг ердөө 600-хан еврогоор худалдан авч болно. Ингээд хүсвэл хүн төрөлхтнийг аврах эмийг зохион бүтээнэ гэсэн үг. Гэхдээ тухайн хүн аюулт өвчний эсрэг шидэт эм зохион бүтээлээ гэхэд түүний патентын бүх эрх Америкийн санд л шилжинэ.
Оросын тусгай албаны түүхч Валерий Малеваный “Дайн байлдааны зорилгоор бактериологийн зэвсэг зохион бүтээдэг байсан бол өдгөө худалдаа, ашгийн төлөө зохиож байна. Тухайлбал Зика вирус дээр жишээ татаж ярихад, ашгийн төлөө үүнийг зохион гаргаад эргээд түүнтэй тэмцэх вакцин эм бэлдмэлийг нь улс орнуудын засгийн газруудад асар өндөр үнээр зарах гайхалтай өндөр ашиг бүхий бизнесийн салбар болж хувираад байна” гэж мэдэгджээ.
“Mirror”-ын мэдээлснээр Зика вирусыг 2012 онд шумуулд халдаах замаар тараасан болох нь батлагдаж байна. Нийтлэл бичигч “Биотехнологийн шинжээчид Денгегийн тахал тархахтай тэмцэж, шавж гаргасан. Үүнийгээ 2012 онд Бразилд тараасан. Гэвч хөтөлбөрийг бий болгох үедээ шинжээчид тооцооны алдаа гаргаснаас цаашдын үр дагаврыг нь хянаж, харж чадаагүй” гэж бичжээ.
Зика вирус насанд хүрэгчдэд үхлийн аюул дагуулдаггүй. Харин жирэмсэн эхийн урагт нөлөөлдөг. Халдвар авсан эмэгтэйгээс бичил тархины хам шинжтэй хүүхэд мэндэлдэг. Энэ нь биеийн бусад хэсэг том багаараа хэвийн хэмжээтэй мөртлөө гавал яс болон уураг тархи жижиг болох эмгэгийг хэлдэг. Ийм хүүхдүүдийн гавал хөгждөггүй бөгөөд цаашид оюуны хомсдолтой болдог байна.
Ийм аюулт вирус тараах нь америкчуудын хувьд үзэл бодлоо тулгах, мөн дэлхийн хүн амын өсөлтийг зохицуулахад хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ аливаа вирусын вакциныг эрдэмтэд амархан гаргаж авч дөнгөөд байгаа. Жишээлбэл, Эбола вирусын вакциныг тун богино хугацаанд бүтээсэн. Харамсалтай нь үүнээс олсон мөнгө санг л арвижуулна.
Геннадий Онищенко АНУ-ын эсрэг үг дуугарахаасаа айсангүй. Харин Америкийн зүгээс түүнд ямар нэгэн хариу барьсангүй. Заримдаа ярьснаас амаа хамхисан нь ч дээр юм бил үү.
Эх Сурвалж: emch.mn