Үс засуулахад тохиромжгүй өдөр

imagesӨнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 07. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 28. Сумъяа гараг.  Тооно одтой, 4 ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 18 цаг 42 минутад жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Карьераа өсгөхөд таатай өдөр. Эрх мэдэлтэй мөн цэргийн хүмүүсийн байр суурь хүчирхэгжинэ. Өөртөө шинэ зорилго тавин энэ сайхан боломжуудыг бүү алд. Хайр дурлалдаа үнэнч бай. Таны хувьд юу хийх вэ гэхээс илүү өөрийнхөө далд хүч чадал боломжоо нээхийн тулд мэргэжлийн туслалцаа авах талаар бодох нь хамгийн чухал алхам юм.


Үхэр (4/20-5/20)

Аз жаргалд хүрэхэд шийдэмгий байх нь аливаа саадыг ядах юмгүй туулна. Бүлээн дулаан, ама амгалан уур амьсгалыг бий болгож, халамж тавина. Урхаг өвчин сэдэрч болзошгүй. Толгой байнга өвдөх, сэтгэлийн хямралд орно. Аян замд гарах нь танд сонирхолтой санагдаж олон талын ашиг авчирна. Та өвөрмөц зан чанараа алдвал санхүүгийн асуудалд өртөж болзошгүй байна. Төрөл садантайгаа, дотны найз нартайгаа уулзах нь сэтгэлийн аятай байдал , цогц нийлэмжийг авчирна. Өдрийн хоёрдугаар хагаст сонсох гэнэтийн мэдээ нь урьдын бодол санаагаа дүгнэхэд хүргэнэ. Сонирхол нь удаан байхгүй байх болов уу.


Хамтатгах (5/21-6/21)

Шинэ танилтай болох, аялах, харилцаа холбоо тогтоох, зочид хүлээн авахад таатай өдөр. Гэнэтийн мэдээ таныг амралтын өдрүүдийн эсвэл ирэх долоо хоногийн төлөвлөгөөгөө эргэн харахад хүргэх магадлалтай болгоно. Энэ өдөр шинээр танилцсан хүмүүс таны амьдралд олон таатай чухал нөлөө үзүүлнэ. Цаашид ч тантай үргэлж дотны нөхөд байх болно. Урьдын зүүд биелэх нигууртай. Зодоон маргаан зүүдэлвэл аз авчирна. Харин энэ өдөр аливаа бузар идээнээс болгоомжлох хэрэгтэйг сануулж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Гэр бүл болох, жирэмслэх, гэр бүлийн харьцаагаа нөхөрсөг болгоход таатай өдөр. Хувь заяаны гэнэтийн эргэлт гарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Энэ өдөр эсрэг хүйсийн хүнтэй харьцах харьцаандаа хамгийн зоримог мөрөөдлөө биелүүлэх боломж олгоно. Энэ өдөр таныг од эрхэс ивээж байгаа бөгөөд худалдаа наймаа эрхлэгчдэд ашиг орлогоо өсгөж чадахуйц мэргэн санаа таныг бодолд орж ирэх нь. Хайртдаа бүхнийг зориул.


Арслан (7/23-8/22)   

Аливаа ажил хэрэг эхлэх, харилцаа холбоо тогтоох, гэр бүлийн харилцаанд тааламжтай өдөр. Чухал асуудлаа шийдвэрлэх, урьдын алдаагаа засах магадлалтай. Шинэ танилуудтай болох, романтик хайр дурлалын адал явдалтай учрах магадлал өндөр байна. Харин таны дотоод эрхтэн асуудалтай байгаа бол эртхэн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэдгийг зөвлөж байна. Өглөөгүүр тэнгэр бүрхэг байвал урьд шөнийн зүүд биелэнэ.


Охин (8/23-9/22)   

Бүх харилцаанд сайн өдөр. Таны идэвхитэй, ажил хэрэгч зан тань байгууллагын удирдлага, бизнесийн хамтрагч нарт таалагдана. Ажлаа дуусгаж, туулсан замаа дүгнэж цэгнэх, ойрын хүнтэйгээ харилцахад сайн өдөр. Муу мэдээгүй ажил төрөл амжилттай, онцын мөнгөний алдагдалгүй тогтвортой цаг үе. Хувьцаанаасаа ашиг олно. Хэрвээ та ихээхэн мөнгөтнй болбол үрэхийг бүү яар.


Жинлүүр (9/23-10/22)   

Ажил төрөлд тохиолдох гэнэтийн саад тотгорууд, өрсөлдөгчдийн далд явуулга, биржийн хямрал, үнэт цаас ба вальютын ханш огцом өгсөж буурах зэрэг нь нөлөө бүхий ба энгийн иргэн хүмүүсийн сэхүүгийн байдлыг муутгана. Хоолны чанарыг анхаар, согтууруулах ундааг хэрэглэхэд хязгаар тавь. Хордож биеийн байдал муудаж болзошгүй. Хэрвээ асуудал үүсвэл заавал мэргэжлийн эмчид хандахыг онцгойлон анхааруулж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Олон нийт болон хувийн амьдралд чухал өөрчлөлтүүд гарч болох хүнд төвөгтэй өдөр болно. Таны онцгой чанаруудын нэг нь итгэл юм. Олон зүйлд хүрч чадна гэдэгтээ итгэлтэй бай. Санаандгүйгээр хүнтэй танилцах нь цаашид удаан хугацааны нийлэмжтэй харьцаа болж өсөх магадлалтай.


Нум (11/22-12/21)

Таагүй өдөр. Ялангуяа эрэгтэйчүүдэд амьдралын эрч хүч их сул байна. Биеийн болон оюуны хөдөлмөрийн хэт ачаалал авах нь осолтой. Мэргэжлийн үйл ажиллагаандаа өдөөн хатгалганд авталгүй болгоомжтой бай. Аливаа эрсдэлтэй арилжааны үйл ажиллагаанд бүү оролц. Та олохоосоо алдах нь их байх болно. Өөрийн сул талаа зоргоор нь тавибал хувийн амьдралдаа хүндрэл учруулна. Харин өнөөдөр үзвэр үзэхийг танд санал болгож байна.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр мэргэжлийн салбарт ажиллагсад гэрээнд гарын үсэг зурах, санамсаргүй байдлаар алдаа гаргахаас болгоомжил. Салхинд гарах, харилцаа холбоо тогтоох, аялал жуулчлалд таатай өдөр. Таны цаашдын хувь заяанд нөлөөлөх шинэ танилуудтай болно. Дотны хүмүүстэйгээ муудалцахаас зайлсхий. Аз амжилт таныг ивээж байгаа боловч заримдаа ялалт дэндүү их үнэтэй олддогийг сана.


Хумх (1/20-2/18)   

Хойш тавьсан ажил хэрэг эсвэл эртний үүрэг даалгавраа гүйцэтгэхийг шаардаж байна. Хэрвээ та үүнийг хийхгүй юм бол өөр нэгэн таны өмнөөс хийж таны нэр төр газарт унах болно. Эрүүл мэнддээ анхаарал тавь, хүч мэдрэлээ гамна. Хов жив, цуу ярианаас сэрэмжил. Орой үдшийн цагаар ганцаар гадуур бүү яв. Гадны танихгүй хүмүүстэй муудалцах магадлалтай. Иймээс анхаарал, сэрэмжгэй байх нь хэзээ ч илүүдэхгүй.


Загас (2/19-3/20)

Өнөөдөр бичгийн ажил хийдэг хүмүүс өөртөө хэт их ачаалал өгөхгүй байж сэтгэлээ амар амгалан байлгах хэрэгтэй. Найз нөхөд, хамаатнуудтайгаа хамтран ажилласнаар ашиг орлого олох магадлалтай. Тааламжтай гэнэтийн бэлэг таныг хүлээж байна. Эд зүйлс худалдан авах, хувийн амьдралдаа өөрчлөлт хийхэд тохиромжтой цаг үе. Харин эрүүл мэнд тавгүйтэж болзошгүй. Олон хүн цугласан найр наадам, зугаа цэнгэлээс хөндий байхыг од эрхэс зөвлөж байна

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …