Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар явган шуургатай, хүйтэн байна.
2016 оны 3-р сарын 06-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 14 хэм, 20 цагт 17 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 64 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны гуравдугаар сарын 06-ны 20 цагаас гуравдугаар сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Идэрийн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн голын эх, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-16 хэм, бусад хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
2016 оны гуравдугаар сарын 08-ноос гуравдугаар сарын 12-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 9-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.