О.Гүндэгмаа рекорд эвдэж байна

     e491f40acd8a2a7ebigМонгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын мөнгөн медалт О.Гүндэгмаа Тайландын Бангкок хотод болж буй буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээний 10 метрийн хийн гар бууны дасгалд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр 95, 100, 100, 97 нийт 392 оноо авч VI байрт шалгарч, улсын дээд амжилтыг шинэчилжээ. Өмнө нь ОУХМ Ц.Мөнхзул дээд амжилтыг 391 оноогоор эзэмшиж байсан. Энэ дасгалын рекорд олимпийнх 391 оноо, дэлхийнх 393 оноо байдаг ажээ.

www.unen.mn

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …