Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, Физикч, философич, монгол судлаач, доктор З.Бат-Отгон АНУ-д суугаа монголчуудтай хамтран Калифорни мужийн Шасти буюу Цагаан уулыг тахижээ.Тэрбээр чухам яагаад тив алгасан, олон зуун километрийг туулж, заавал тэрхүү уулы тахисныг гайхах иргэд цахим ертөнцөөр олон байна.
Хатагтай З.Бат-Отгон өөрийн уул уснаас ахин дэлхийн дайтайд ур ухаанаа уралдуулан яваа сурагтай. Түүний тахисан Америкт байх уулыг сүншиглэснээр ямар ач тус манай улсын түмэнд хэрэгтэйг нэг их сайн олгосонгүй. Магадгүй зэвсэг техникээрээ БНАСУ-тай хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаа болохоор уу эсвэл эдийн засгаараа дэлхийд ноёрхож байгаа энэ гүрнийг юунд онцлон очив.
Бүүр нөгөө талаасаа дэлхий дээр томоохонд тооцогдох уул болгоны орой дээр “тахилга хийх” ёстой хэмээн зорин байна уу. Ямартай ч түүний энэ үйлдлийг мэдэхгүй ч УИХ-ын ээлжит сонгууль болох энэ жилд заавал тахисан учир нь юу байв. Эрхэм төрийн түшээд маань түүнийг Америкт уул тахиж биднийгээ “даатга” хэмээн зарлигдав уу, хэний ч санаанд оромгүй энэ үйлдлийн ач тус нь юу байв. Энэ мэт маш олон асуулт хариугаа нэхэн Монголын ард түмэнд “падгүй” өнгөрч байна. З.Бат-Отгон гэгч айхтар лам болоо юу мэдэхгүй ямартай ч түүх судлаж уул тахих хэмжээнд хүрсэн “мундаг” эмэгтэй болжээ.
Түүнийг ийн үйл хийж байгаа нь Монголын ард түмэнд хэрэгтэй юмуу эсвэл “хөөрхий муу” Америкчуудад хэрэгтэй юмуу. Хамгийн баян улсыг сонгож уул тахиж байхаар Сири дэхь ядуу мөн дайны хөлд үрэгдэж дуусч байгаа цөөхөн хүмүүст уул тахих зан үйлээ тайлбарлан ядаж сэтгэл санааг нь засаасай билээ.
Дэлхий ертөнцийн анхаарлыг татах гэсэн оролдлого байсан бол Сири жинхэнэ “бай” чинь баймаар. Америкт байгаа Монголчуудад хэрэгтэй юм бол тэд чинь сэтгэл зүрхэндээ эх орныхоо уул нуруудыг шүтэн биширч, төсөөлөн, зүүдэлдэг тийм л ард түмэн шүү дээ. Америк дахь Монголчуудын амьдралд Калифорни мужийн Шасти буюу Цагаан уулыг тахих хэрэгцээ яг байв уу.
Б.Саран