АНУ-ЫН филаделвфийн симпони найрал хөгжмийнхөн ирэх онд Монголд тоглолтоо хийнэ

p1add71ohpjf57ok11sm1ho0d8k2

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт Элчин сайд Б.Алтангэрэл, тус чуулгын Ерөнхийлөгч Аллисон Вулгамор нар 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Конгрессын ордонд гарын үсэг зурлаа.

Энэхүү Санамж бичгийн дагуу АНУ-д төдийгүй дэлхийд нэртэй Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зочлон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох болсон нь хоёр орны соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж …