2012-2015 ОНД Нийслэлд 83.63 КМ Авто зам баригджээ

p1adf3k2aeduace51u78o0m1k773

Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр улс, нийслэлийн төсөв, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, концессийн гэрээ, гадаадын зээл тусламж, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2012 – 2015 онд 83,63 км авто замыг шинээр барьж, 175,77 км авто замыг өргөтгөн шинэчилж,  721,8 урт метр гүүрийг шинээр барьж, 478,36 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилж, засварлав.
Мөн авто машины нүхэн гарцыг 3 байршилд, явган хүний нүхэн гарцыг 1 байршилд, явган хүний гүүрэн гарцыг 4 байршилд, түр гүүрийг2 байршилд,  авто замын гадаргуун ус зайлуулах 12 шугамын ажлуудыг гүйцэтгэн ашиглалтад оруулсан. Энэхүү нийслэлийн авто замын бүтээн байгуулалтыг сүүлийн дөрвөн жилтэй харьцуулахад 43 хувиар өсч, авто зам барих хурд 2,5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Харин 2016 онд улс, нийслэлийн төсөв, хөгжлийн банк, нийслэлийн замын сангийн хөрөнгө болон концессоор шинээр 33.3 км авто зам, 745 урт метр гүүр барьж, 61,3 км авто зам, 84 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилнэ.

 

                                                            Нийслэлийн авто замын газар

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …