Өнөөдрийн зурхай

images

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 3. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, 9 улаан мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн барилдлага:Үл зохилдох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 16 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Гурав дахь арав хоногт сэтгэл санаа, сексийн хэт ачаалал аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хамгийн их хор хөнөөл авч ирнэ. Энэ бүхэн нь таны аливаа өвчнийг хүндрүүлэх үp дагавартай. Амин дэмүүд, биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах эмүүд ууж эхэл. Зөгийн бал ба биологийн гаралтай xүнc хэрэглэ. Та өөрийн хоолны цэсэндээ далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх хэрэгтэй бөгөөд энэ нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй ходоод гэдэс цэвэрлэх сайн талтайг анхаарна уу


Үхэр (4/20-5/20)

Энэ долоо хоногт баримтлах зөв бодлого баримтал, ямар ч нөхцөлд орсон та өөрийнхөөрөө бай. Мэргэжлийн ажилд, тэр тусмаа аз туршсан хэрэгт хэт өөртөө итгэлтэй байгаад хэрэггүй. Тооцоонд алдаа гаргах, мэдээг буруу дүгнэх нь гэнэтийн зардал гарах, мэргэжлийн үйл ажлын хүрээнд ноцтой асуудлууд үүсэхэд хүргэх юм. Та амьдралын материаллаг талаас нэлээд хөндий, үрэлгэн байгааг одод анхааруулж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Ажил хэргийн хэлхээ холбоо тогтоох, бусадтай сэтгэл санааны хувьд дотносоход тааламжтай өдөр. Олонхи хүмүүс хувийн амьдралын асуудалдаа нухацтай хандах мэдээ, үйл явдал хүлээж байна. Шинэ танилууд ажил албандаа амжилт олох, санхүүгийн амжилтанд хүрэх цаашдын үндэс болж өгнө. Хамаатнууд, ойр дотныхоо хүмүүстэй уулзаж чин сэтгэлийн яриа өрнүүлэхэд таатай. Харин согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сануулж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хувийн амьдралд дорвитой өөрчлөлтүүд гарах магадлалтай. Өөрийн болон дотнын хүмүүсийнхээ төлөө хариуцлагатай хандвал амжилтад хүрнэ. Шийдэмгий байж хувь заяаны тэвчээрийг буруугаар бүү ашигла, энэ тэвчээр хязгаартай гэдгийг од эрхэс сануулж байна. Урьд харьцаа муудсан түншүүдтэйгээ харьцаагаа сэргээж тэднийг өөрийн шинэ төлөвлөгөөндөө татан оролцуулахыг хичээ.


Арслан (7/23-8/22)   

Хувийн харьцаанд үл ойлголцол үүсч, мэргэжлийн үйл ажиллагаанд нэг бус удаа алдаа гарах хүнд өдөр. Түншүүдтэйгээ харьцах, сургалт, шинэ ажил эхлэхэд тааламжгүй өдөр. Хүмүүстэй харьцах, дэмий яриа дэлгэх, бичиг баримттай ажиллахаас зайлсхий. Өөрийн болон дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаар. Энэ өдөр хоол хүнс бүрэн шингэнэ. Сүүн бүтээгдэхүүн хэрэглэж, өөх тостой хүнснээс татгалз.


Охин (8/23-9/22)   

Сэтгэл санаа муугүй байх өдөр. Ойрын хүн тань үнэлшгүй туслалцаа үзүүлнэ. Та түүнд улам илүү итгэх болно. Эсрэг хүйстэйгээ харьцах харьцаа нь амжилттай болно. Ажилдаа анхааралтай байж, бага зүйлийг ч хаяхгүй анзаарч байх хэрэгтэй.


Жинлүүр (9/23-10/22)   

Өөрт хүндтэй хүндээ бодлогогүй хандах нь урт удаан хугацаанд таагүй уур амьсгалыг бий болгох болно. Өнөөдөр аялах, санаа нэгтэй хүмүүстэй зугаалахад тохиромжтой. Сонирхолтой хүнтэй танилцаж магадгүй. Энэ нь тодорхой хугацаанд бодлыг эзэмдэнэ. Жижиг сажиг зүйлд анхааралтай хандаж, аливаа шүүмжлэлийг хүлээж авч сур. Ажлын өндөр чадвартай байхын тулд амьдралын эрүүл хэв маягийг мөрдөх хэрэгтэй. Бизнесийн чухал алхмыг ганцаар хийж болохгүй.


Хилэнц (10/23-11/21)   

Ухаангүй байдалтай, хязгаарлагдаж байгаа эр зориг, бодлогогүй үйл хөдлөл нь таагүй явдлын шалтгаан болж, эрүүл мэндийг аюултай байдалд оруулна. Өөрийн төлөвлөгөөгөө хэнд ч ярьж болохгүй, ганцаар зугаалахаас, харанхуйгаас зайлсхий. Хувь заяа боломж олготол бүү байрандаа суу, асуудлыг шийдэгдэнэ гэж хүлээж суух хэрэггүйг сануулж байна.


Нум (11/22-12/21)

Амрах, эрч хүчний шинэ эх үүсвэртэй болох, өөртөө дүн шинжилгээ хийх өдөр. Бодлоготой үйл ажиллагаа амжилтанд хүргэхгүйг анхаар. Хувийн амьдралдаа ямар нэг өөрчлөлт хийх хүсэл төрнө. Гэхдээ үйл явдлын өрнөлийг бүү хурдасга. Бүх зүйл сүүлийн хоромд өөрчлөгдөж болно. Хуучны хайр дурлал сэргэх магадлалтай. Болгоомжтой байвал олон алдаанаас зайлсхийж чадна. Хэрэв та хүүхэдтэй бол тэдний хүмүүжлийн талаар ноцтой асуудал үүсч болзошгүй. Хэт хатуу чанга байх нь гэр бүлдээ ойлголцол, энхийг тогтоох шилдэг арга биш.


Матар (12/22-1/19)   

Хэдийгээр санхүүгийн ихээхэн ашиг олохгүй боловч ажил хэргийн үйл ажиллагаанд маш таатай цаг үе. Албаны байр суурь танд ашигтайгаар эргэнэ. Шинэ хүмүүс гарч ирснээр шинэ төсөлд оролцох боломж нээгдэнэ. Хойш тавьсан ажил хэрэг эсвэл шийдвэрлэгдээгүй асуудлуудаа шийд. Чухал хүнд хэцүү асуудлуудыг тойрч явах нь зөв гарц байх юм. Зүүдэндээ болон сэрүүндээ захидал авах нь чухал уулзалт, аль эсвэл гэрлэлтийг зөгнөх болно.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр бүх бэрхшээлийн үйл явдлыг тал талаас нь цэгнэсэн үнэлэмж ба зөн билэгт суурилсан шургуу чанараар даван туулна. Хайр дурлал, романтик учралд таатай өдөр. Хурц цоглог зан, эерэг сэтгэл хөдлөл нь хуучны хайрттайгаа харьцах харьцаанд ирээдүйтэй өөрчлөлт авчирна. Орой үдшийг намуухан газар хайрттайгаа өнгөрөөхийг хичээгээрэй. Харин өнөөдрийн зүүдэлсэн зүүд хий дэмий хоосон зүйл байх тул сэтгэлээ чилээхгүй байхыг анхаарна уу.


Загас (2/19-3/20)

Бие даасан уран бүтээл, гэр орны ажилд энэ өдрийг зориулбал сайн. Ганц бие энэ ордныхны хувийн амьдралд зарим өөрчлөлтүүд гарна. Тэд нийгэмд эзлэх байр суурь хайр дурлалынхаа аль нэгийг сонгох шаардлагатай тулгарна. Өөрийгөө дараа нь харамсмаар байдалд оруулахгүйн тулд хэт хөнгөн хийсвэр эсвэл эрсдэлтэй үйлдэл хийхээс татгалз. Харин найзынхаа уран бүтээлийг дэмжин түүнд бага зэрэг хөрөнгө оруулалт оруулсан ч болно.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …