“Хонгорхон үр минь”, “Насны хайр” зэрэг дуугаараа олонд танигдаж нэгэнүе нийтийн дууны ертөнцөд цахиур хагалж явсан С.Жавхлан, Т.Баясгаланнарыг үзэгчид үгүйлж байгаа нь үнэн. Тэгвэл хоёр гавьяат дахин хамтарчуран бүтээл хийгээд зогсохгүй аялан тоглолт хийж малчдад туслахааршийдээд байгаа билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалантайярилцсанаа хүргэе. Тэрээр арав гаруй жилийн дараа ийнхүү дэлгэрэнгүйярилцлага өглөө.
–Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ олон жилийн дараа эргээд уран бүтээлдээорсныг тань харахад сайхан санагдлаа?
-Хэвлэл мэдээллийнхэн, ард түмэн та бүхэнтэйгээ уулзалгүй удсан байна. Та бүхэнтэйгээ өнөөдөр уран бүтээлээрээ дахин учран золгож байгаадаа баяртай байна. Миний хувьд олон жил уран бүтээлээсээ завсардсан нь үнэн. Энэ хугацаанд айлын эхнэр боллоо. Ээж боллоо. Өнгөрсөн хугацаанд гэр бүлдээ өөрийнхөө бүх зүрх сэтгэлээ зориулж амьдарч байлаа. Хүүхдүүд ч гэсэн гараас гараад том болж байна.
–Хүүхдүүд тань сургуульд орсон уу?
-Хүү нэгдүгээр анги. Би өөрөө сургуульд орчихсон юм шиг л гүйж явна.
-“Мөнхийн дэргэд ээж минь” дуунаас эхлээд таны олон сайхан эхийн тухай дуу бий.Тэгвэл өнгөрсөн хугацаанд яг л дуугаараа амьдарч. Эх хүний жаргалыг биеэрээамссан тэр мэдрэмж бас өөр санагдсан биз?
-Ээж болох нь энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл юм. Ээж болсныхоо дараа ээжийн тухай дуунуудаа өөрөө сонсч чаддаггүй байсан.
–Яагаад тэр вэ. Харин ч нүдээ аниад л сонсохоор сайхан санагдмаар юм?
-Ямар үнэн үгтэй юм бэ гээд. Тухайн үед өөрийгөө эхийн тухай дуу дуулахдаа аягүй мэдрээд дуулаад байна даа гээд боддог байсан. Тэгсэн чинь ээж болсныхоо дараа нэг хэсэг сонсч чадахаа байсан ш дээ. Эх хүн гэдэг тийм л нандин ертөнц байдаг юм байна.
–Таны хань Японы мэргэжлийн сумогийн алтан хараацайнуудын нэг Кекүшюзан Батбаяр. Нэг хэсэг төр түшилцэж ч явсан. Хараад байхад төрийн түшээгийн гэргий болж, нэр төр, гэр бүлээ ганхаахгүй авч явна гэдэг амаргүй ажил бололтой?
-Төрийн хүний гэргий болно гэдэг нэг талаараа эмэгтэй хүнээс их хариуцлагатай байхыг шаарддаг юм байна. Тэр болгон би ардчилсан нийгэмд амьдарч байгаа эрх чөлөөтэй хүн гээд үс гэзгээ сэгсэлзүүлээд гүйгээд байж болохгүй. Дээрээс нь манай гэр бүлийн хүн дэлхийн хэмжээний хүн. Японы сумо бөхөд олон сайхан залуу аваргуудыг татан оруулж, гаргаж ирсэн булган сүүлтэй, өөрийн гэсэн имижтэй хүн. Яг энэ байр суурийг нь ганхуулахгүй, хажууд нь түшиг болоод амьдарч ирнэ гэдэг надад маш чухал байсан. Би уран бүтээлч хүн. Тодорхой хэмжээнд олонд танигдчихсан. Миний уран бүтээлийг сонсох, миний дуу хоолойг сонсох дуртай ард түмэн минь байна. Хэдий ийм байлаа гээд санал тавьсан телевиз болгоны нэвтрүүлэгт оролцоод, хүсэл тавьсан хэвлэл мэдээллээр тэр болгон яриа өгөөд, эсвэл байн байн өөрийнхөө үзэл бодлыг яриад ч юм уу явахыг хүсээгүй. Хэт их нөхөртэйгөө зэрэгцэхийг хүсээгүй. Айлын эхнэрийн үүргээ л сайн авч явахыг эрмэлзэж ирсэн.
–Хэдий гэрийн эзэгтэй ч гэсэн хүсэл зорилго чинь тайзнаа аргамжаатай, тайзандээрээ гарах юмсан гэсэн тэмүүллээр дүүрэн байсан биз дээ?
-Би тайзнаасаа холдчихлоо. Уран бүтээлээ хийхгүй бол болохгүй нь гэж бодож шаналж байсангүй. Би чинь өөрөө сэтгэлийнхээ хүчээр явдаг хүн ш дээ. За уран бүтээлдээ оръё гэж бодвол хийнэ, за яахав одоо болно доо гэвэл больчихно. Нэг их өөрийгөө хүчлээд заавал тэгэх ёстой, ингэх ёстой гээд зүтгээд байх дургүй. Тайван ханддаг.
–Анх та хоёрыг гэр бүл болоход хүмүүс шүүмжилж, зарим нэг нь дэмжиж байсан.Гэхдээ дэмжиж байсан нь тун ховор. Ихэнхдээ л өөрийг тань буруутгах хандлагатайбайсан. Тухайн үед та ганц ч ам нээгээгүй?
-Баясгалан гэдэг эмэгтэй яг хүнтэй суух, гэр бүлтэй болох агшинд гэлтгүй өмнө нь арваад жил хэл ам, хэвлэл мэдээллээр балбуулаад сурчихсан, дархлаа суучихсан байсан учраас энэ миний зөв, тэр миний буруу гэж нэг ч удаа гарч ирээгүй. Миний ээж ч надад юм хэлээгүй.Бараг бүх хүн миний эсрэг байхад ганцхан миний ээж л охиноо зөв замаар явж байгаа гэдгийг мэдэж байсан.Одоо бол хань маань намайг бүх зүйлд дэмждэг. Ер нь монголчууд өөрсдийнхөө зоргоор ард түмэн ш дээ. Жавхлан бид хоёрыг хослон дуулаад явахад энэ хоёр хамт дуулаад яваа юм чинь гэр бүл болчихоосой гэж бодоод өөрсдөө л яриа гаргадаг. Бид нэг ангийн хүүхдүүд. Нэг ангиас төрсөн хамтран дуулдаг уран бүтээлчид зөндөө л байдаг. Бид хоёр сургуулиа төгсөөд тус тусдаа уран бүтээлээ хийгээд явсан. Хонхны баяраас хойш өөрсдийн зам мөрөө хөөгөөд л явсан шүү дээ.Тэрнээс өдөр болгон уулзаад наалдан падаар наачихсан юм шиг юм гэж хаа байхав.
–Дуучин Бат–Эрдэнэ, С.Жавхлан та гурав нэг өдөр хамт Монгол Улсын гавьяатжүжигчин цол хүртсэн. Үүнээс хойш Бат–Эрдэнэ та хоёрын хувьд уран бүтээл барагхийгээгүй. Цолондоо ханачихаад уран бүтээл хийхгүй байна гэсэн үзэгчдийншүүмжлэл яваад байгаа?
-Түүхэнд гоё үйл явдал болсон. Манай ангиас гурван хүүхэд нэг өдөр хамт гавьяат гэх эрхэм цолыг хүртэж байсан. Уртын дуучин Хонгорзул эгч, Жавхлан, бид гурав нэг анги.Нэг ангиас гурван гавьяат зэрэг төрнө гэдэг ер нь Монголын түүхэнд байхгүй байх. Гавьяат авч байх үед би хөл хүнд болчихсон байсан. Тэгээд л амаржаад, дахиж амаржаад цаг хугацаа алдсан нь үнэн. Гэхдээ гавьяат цолтой хүн зөвхөн дуулах ёстой биш. Энэ цолыг авчихсан л бол цаашдаа байнга дуулаад яв гэсэн үг бүр биш. Миний хувьд энэ цолыг хариуцлагаа ухамсарлаж нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоосой гэж олгодог гэж ойлгоод байгаа.
Би хэдий тайзнаа гарахгүй байгаа ч гэсэн ерөнхий боловсролын сургууль, манай сумогийн сургууль, эмнэлэг гээд манай гэр бүлийн бизнес дандаа нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.
–Та эмнэлгээ өөрөө удирдаж байна уу?
-Мэргэжлийн хүн удирдаж явуулдаг. Анх хөрөнгө оруулалт хийж үүсгэн байгуулсан. Одоо бол өөр мэргэжлийн хүмүүс хариуцаад явж байна.
–Өөр нийгэмд хандсан ямар үйл ажиллагаа явуулж байна?
-Манай хүн чинь Монгол Улсын сумо бөхийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг. Энэ жил дэлхийн сумо бөхийн аварга шалгаруулах барилдаан зохиогдох гэж байна. Монголд зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа манай бөхчүүдийн хувьд илүү их боломж нээгдэх байх. Мөнгө төгрөгийн асуудлаас болоод тэр болгон тамирчин гадагшаа тэмцээн уралдаанд ороод байдаггүй шүү дээ. Харин энэ удаа дэлхийн сумогийн аварга нэлээдгүй олон төрөх болов уу гэж би хувьдаа харж байгаа. Түүнчлэн сумогийн том спорт заал нээсэн. Ховдын бөхчүүд, сумогийн бөхчүүд өдөр алгасахгүй бэлтгэл хийж байгаа. Манай нөхөр болон Батзориг нар толгойлдог.
–Батбаяр та хоёр аливаа баяр наадмаар үндэснийхээ хувцсаар хослон гоёдог. Таөөрөө урлаж байна уу?
-Би сайн оёдоггүй. Амаараа бол үндэсний хувцасны талаар сайн ярьдаг (инээв). Манай гэр бүл Монгол Улсаараа овоглож гавьяат тамирчин Батбаяр, гавьяат жүжигчин Баясгалан гэж явдаг болохоор тэр тусмаа төрийн наадмаар үндэснийхээ хувцсыг өмсдөг. Энэ нь нэг ёсондоо хүндэтгэл. Ерөөсөө дээл өмсч үзээгүй гэсэн найз нөхөд бидний хүрээнд байсан. Одоо бүгд баяр наадмаар үндэснийхээ хувцсыг өмсдөг болсон байна. Жавхлан шиг өдөр тутам өмсч чадахгүй ч гэсэн ямар нэг баяр ёслолын үеэр үндэснийхээ дээлийг өмсдөг. Энэ байдал хүмүүст, залууст нэлээд сайн үлгэр дуурайл болж, бодит үр дүн гарч байгаад баярладаг.
–Саяхан сар шинийн баяраар “Хаврын найраг” дууг гавьяат С.Жавхлантай хамтрандуулсан нь үзэгчдийн сэтгэлийг нэлээд хөдөлгөлөө. Олон жилийн дараа дахин уранбүтээл хийх санаа хэнээс нь гарсан бэ?
-“Хаврын найраг” дууг дуулах саналыг Жавхлан надад тавьсан. Гучин жил ард түмний амнаас ам дамжин ардын дуу шиг болчихсон дуу. Тиймээс би Жавхлангийнхаа саналыг гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгөө ярилцаад сайхан хүлээж авсан. Бид хоёр нэг үе өнгөрөөж дахин хамтын уран бүтээлээ хийж байна. Биднийг анх хослон дуулж гарч ирж байхад хит болж байсан дуунуудыг минь сонсч байх үед гэр бүл болж гал голомтоо бадрааж байсан залуус, тэр хүмүүсийн бас нэг сайхан дурсамжийг сэргээх, бидний тоглолт дээр очсон хүмүүсийн сайхан дурсамжууд сэргэх болов уу. Хүмүүс бид чинь сайхан дурсамжаараа хөглөгдөж амьдардаг улс шүү дээ. 30, 40 нас гарчихсан. Монголыг яг нуруун дээрээ үүрч яваа хүмүүс гэж ойлгож байгаа. Бид ч гэсэн адилхан. Хорин хэдхэн настайгаа бодвол одоо дуулж байгаа дуугаа хүртэл ямар нэг зорилготой түмэнд хүргэдэг болсон байна. Хийхээсээ өмнө үр дүнг нь хардаг болсон байна.
–Энэ олон жилийн дараа эргээд хослон дуулахад хүлээж авч буй үзэгчдийн сэтгэлөмнөх шигээ өндөр байна шүү. Танд ямар сэтгэгдэл төрж байна?
-Клип цацагдаж эхлээд хоёр хоногийн дараа би гадагшаа явчихаад ирсэн. Гэхдээ эхний хоёр хоногийн хугацаанд маш өндөр сэтгэгдэл төрсөн. Их сайхан сайхан сэтгэгдлүүд хүмүүс бичиж байсан. Тэр хүмүүст баярлалаа. Энэ олон жилийн дараа биднийг хүлээсэн хүлээлттэй байсан та бүхэнд баярлалаа. Бид клипний зураг авалтыг эх орныхоо таван аймгаар явж хийсэн. Сар шинийн өмнөхөн цаг агаарын хувьд хүйтэн байсан. Угтаж авсан хүмүүсийн сэтгэл их халуун байсан болохоор бид нэг их даарч хөрөлгүйгээр зураг авалтаа дуусгасан.
–Та хоёрын анх дуулж олонд танигдсан дуунуудыг залуу дуучид мэр сэр дуулдаг.Үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Ихэнх тохиолдолд шинээр гарч ирж буй залуу дуучид асуухгүй дуулдаг байсан. Бидний хувьд дуу гэдэг үр хүүхэд. Хайрлаж нандигнадаг зүйлийн нэг. Тэр уран бүтээлийг хийхийн тулд надаас ямар их хүч хөдөлмөр, цаг зав, мөнгө төгрөг орсон байхав. Тэгэхэд шууд л өөрийн юм шиг аваад л дуулчихдаг байдал надад таалагддаггүй.
–Бие даасан уран бүтээлээ хийх бодол байна уу?
-Бие даасан уран бүтээл хийнэ гэж ерөөсөө бодоогүй. Сая бол яалт ч үгүй хөдлөхгүй бол болохгүй гээд сэтгэлийн уг мухраас аяндаа хөтлөөд энд авчирлаа. Монголын ихэнх, ялангуяа баруун аймгуудад цас их орж цагийн байдал нэлээд хүндэрсэн байна. Яалт ч үгүй хөдөө өссөн, малчны хотонд өссөн болохоор сэтгэлийн мухарт бас эмзэглэл төрөөд байгаа. Миний уран бүтээлдээ эргэн орох гол шалтгаан нь малчин түмэн минь байлаа. Малчин түмэн маань намайг хориод жил уран бүтээл хийх хугацаанд баяр баясгалан, жаргал зовлонтойгоо хамт байж, биднийг үргэлж дэмжиж ирсэн. Тиймээс уран бүтээлчид бид өөрсдийнхөө чадах чинээгээр сэтгэл санаа, эд материалаар ямар л туслах боломж байна түүнийгээ дайчлан малчид дээрээ очъё гэж С.Жавхлан бид хоёр ярилцсан.
–Таны хувьд багадаа мал маллаж байсан гэсэн. Зуданд малаа алдаж, хот харлахынзовлонг мэдэх байх ?
-Мэдэхийн дээдээр мэднэ. Миний буурал аав, ээж, эмээ, өвөө маань бүгд л малчин хүмүүс. 13 жилийн өмнө бичин жилийн зуднаар Баянхонгор аймгийн Бууцагаан сум дахь буурал аав, ээж, хамаатан садан маань хамаг малаа алдсан. Ер нь бод мал үлдээгүй. Намайг очиход үнэхээр хүнд угтсан. Нүдний нулимс цийлэгнээд хоолой зангираад л тэр сэтгэлзүйн дарамтыг аав, ээж, ах дүү нартайгаа амсч байсан учраас энэ ажлыг санаачилсан. Бидний ажлыг маш сайхан хүлээж авсан яам тамгын газрууд болон холбогдох байгууллагуудад бүгдэд нь баярлалаа. Олны тус оломгүй далай гэдэг. Хамтын хүчээр сайн цаг удахгүй ирж малчин түмний нуруу тэнийнэ гэдэгт итгэлтэй байна.
–Энэхүү санаачилгыг таны хань хэр дэмжиж байна?
-Би малчин удамтай бүсгүй, ийм аян эхлүүлэх гэж байна гэхэд намайг их сайхан дэмжсэн. Өөрөө ч гэсэн хувийнхаа зүгээс бидний ажлыг дэмжиж ажиллана. Найз нөхөд, нутгийн зөвлөл, Япон дахь бөхчүүдийг энэхүү аянд уриалж байгаа. Батзориг заанаас эхлээд хандивлах мөнгөнийхөө тоог хэлсэн байгаа. Бүр ачуулах өвснийхөө тоог хүртэл хэлээд байна.
–Зуданд нэрвэгдсэн малчдад туслах зорилготой энэхүү “Илгээлтийн эзэд” тоглолтынонцлог юу байх бол?
-Энэхүү тоглолтдоо тухайн үед дуулж хит болж байсан дуунуудаа үзэгчдэдээ хүргэх болно. Жавхлан сүүлд хит болсон дуугаа гэхээсээ илүүтэйгээр “Насан багын дурсамж”, “Алсад суугаа ижий” зэрэг дуу, миний хувьд “Зөвхөн чамдаа”, “Ботгоны дуу” зэрэг дуугаа дуулах болно.
–Цаашдаа та хоёр дахин уран бүтээл хийх үү?
-Уулзсан хүн болгон хийгээч ээ гэж санал тавьдаг байсан. Тэр болгонд сайхан л байсан. Одоо энэ санаачилсан ажлынхаа ард гарчихвал цаашдаа хамт уран бүтээл хийнэ. Ард түмнээ баярлуулах, өөрсдийн уран бүтээлийн сангаа арвижуулах журмаар уран бүтээл хийх болно.
–Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Таны хувьдэнэ өдөр ээжийгээ хэрхэн баярлуулдаг вэ?
-Заавал баяраар гэлтгүй би ижийгээ баярлуулаад л явдаг. Зөвхөн баяраар уулзчихаад бэлэг авч өгчихөөд явдаг хүүхэд би биш л дээ. Ээжийнхээ бүх юманд оролцоод л явдаг. Буурай ээжийгээ баярлуулж байгаа нь ээжийгээ баярлуулж байгаа бас нэг хэлбэр болов уу. Одоо бас нэг баярлуулах ээж нэмэгдчихсэн байна. Манай хоёр ээжийг Жавзандулам гэдэг. Түм буман нэр байхад ингэж таардаг нь бас ерөөлтэй юм шүү. Монголынхоо бүх ээжүүдийг л дуу хуураараа баярлуулах юмсан гэж боддог байсан. Одоо харин сайхан ээжийн тухай шинэ дуу хийх бодолтой байна. Хараахан бэлэн ирчихсэн дууны үг бол байхгүй байна. “Ботгоны дуу”, “Мөнхийн дэргэд ээж минь” дуу шиг сайхан үг, аятай бүтээл ирвэл би дуулна. Энэ жил ээж нар маань илүү их баярлах нь.
–Охиноо тайзан дээрээ гараасай гэж олон жил харж, хүлээсэн байх даа?
-Ер нь нэг их тулгадаггүй. Өөрийнхөө шүүлтүүрээр шүүгээд ажлаа хийгээд явж байгаа гэж ээж маань боддог шиг байгаа юм.
Эх сурвалж: Өдрийн сонин