Олон улсын Абилимпын 9 дүгээр наадмын тамирчдын зардлыг Нийслэл гаргана

p1adhkqvuu1higi9c4imqvb7cg1Нийслэлийн Засаг дарга “Дэмжлэг үзүүлэх тухай” А/171 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  2016 оны 03 дугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд Франц Улсад зохион байгуулагдах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын Абилимпын 9 дүгээр наадамд эх орноо төлөөлөн оролцоход дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тэмцээнд оролцох зардал болох 16,686,100 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ. Харин тэмцээнд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Монголын абилимпын холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунчимэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …