2015 оны ”Шилдэг бүтээн байгуулалт”-аар нэрлэгдсэн ”Энканто Спорт цогцолбор”

12837684_1002853129807964_1210669058_oЭрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх бүхий л боломжийг дээд зэрэглэлийн орчин, бодит мэдрэмжинд хүргэсэн. Монголдоо анхдагч хамгийн том иж бүрэн “Энканто” спорт цогцолбор нь 2015 оны Шилдэг бүтээн байгуулалтаар тодорч олон нийтийн талархлыг хүлээгээд байгаа бөгөөд маш олон үйлчлүүлэгч, гишүүдтэй болжээ. Энканто спорт цогцолбор нь спортоор дамжуулан ард түмэндээ эрүүл амьдралын хэв маягийг хүргэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тус хамт олон ард иргэдийн эрүүл мэнд рүү чиглэсэн олон төрлийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлдгээрээ бусад ижил төрлийн байгууллагуудаас онцлог юм.

Их хотын хөл хөдөлгөөнөөс түр амсхийн, алжаалаа тайлж спортоор хичээллэхэд тань туслах зорилгоор таны  эрүүл үнэ цэнэтэй амьдралын төлөө сүндэрлэн боссон “Энканто” спорт цогцолборыг танилцуулья.

ЭНКАНТО СПОРТ ЦОГЦОЛБОР:

B1- давхарт: GENSIS брэндийн бүрэн автомат угаалгын төв.

3-р давхарт HOT & FUNTIONAL YOGA: Уламжлалт йог, Жирэмсний йог, Торгон дээрх йог, Crossfit гэх мэт бүхийл төрлийн йог.

5-р давхарт: Эрэгтэй,эмэгтэй саун, халуун хүйтэн жакузе, Японы Хинуки модон хуурай саун, Уурын саунд сууж ажлаалаа тайлах шинэхэн тав тухтай орчин.

6-р давхарт: Жимжилбан саун буюу Давсан өргөө, Эрдэнийн чулуун өргөө, Мөсөн өргөө, Хүчилтөрөгчийн өрөө, Амралтын өрөө, Тайландын уламжлалт ТАЙ массаж, VIP кино театр, Хүүхдийн тоглоомын өрөө.

ГИМАЛАЙН УУЛЫН УЛААН ДАВСТАЙ ӨРГӨӨ: Давс нь 84 төрлийн эрдэсээс бүрдсэн байдаг бөгөөд энэ нь хүний биеийн арьсан дахь олон төрлийн бохирдол болон хорыг гүн цэвэрлэх, ядаргааг тайлах, арьсыг уян хатан болгоход маш үр дүнтэй байдаг.

ЭРДЭНИЙН ЧУЛУУН ӨРГӨӨ:  Ягаан болор, Хайрган чулуу, Шар элсэрхэг чулуу болон бусад эрдэнийн чулуунаас бүрдсэн бөгөөд таны эрч хүч энергийг шууд нөхөж, хүний биеийн хорт бодисуудыг уусган гадагшлуулж, эд эсийн түвшинд үйлчилж таргалалт, нойргүйдэл, арьсны үрэвсэл, ходоодны мэдрэлийн үрэвсэл, астма зэрэг өвчнийг эмчлэхэд маш үр дүнтэй.

ШАР ЗОС БОЛОН ЦАРС НҮҮРСНИЙ ӨРГӨӨ: Энэ өргөө нь их хэмжээний кальци, карбонат агуулдаг бөгөөд хүний биеийг чийгээр хангах идэвхтэй амьд биет байдлаар хүний арьсанд гүн нэвтэрч бодисын солилцоог сайжруулж эд эсийг дахин сэргээж, цусны эргэлтийг сайжруулах сайн талтай байдаг.

МӨСӨН ӨРГӨӨ:  Халуун өрөөнд ядарсан биеийг арга билгийн ухааны зохицлоор уялдуулж ядаргааг богино хугацаанд тайлна. Энэ нь таны халуун хэмээр суларсан булчин болон арьсыг чангаруулж арьсны эд эсэд давтамжтайгаар нөлөөлж цочрол өгснөөр хүний биеийн эд эсүүд идэвхжин гүн суусан үрчлээ арилгах, арьс уян хатан болох, ядарч сульдсан организмд эрч хүч өгч стрессийг тайлна.

ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ӨРӨӨ: Тоосонцор элдэв бохирдол нягтаршил ихтэй агаар нь хүний биед маш олон төрлийн эмгэг өвчин үүсгэхээс гадна, ядаргаа стресс үүсгэдэг байна. Тэгвэл манай хүчилтөрөгчийн өрөөнд амарснаар та ойн цэнгэг агаарт байгаа мэт хүчилтөрөгчийг авч өөрийн эрүүл мэнддээ үнэлж баршгүй хөрөнгө оруулалт хийж байна.

VIP КИНО ТЕАТР: Амьд мэт мэдрэмжийг мэдрүүлэх DOLBY DIGITAL 7.1 дуугаралт, бодит мэт 3D дүрс, кино театрын DALI брэндийн тоноглол, дуу тусгаарлагч акустик хана, автомат суудал, мөн хүчилтөрөгчийн аппаратаар тоноглогдсон тул танд тав тухыг дээд зэргээр мэдрүүлнэ.

Хүүхдийн тоглоомын өрөө: Таны энхрий бяцхан үрсийн аюулгүй байдлыг бүрэн хангасан сүүлийн үеийн ISO олон улсын стандарт шаардлагыг хангасан хүүхдийн тоглоомоор бүрэн тохижуулсан амралт тоглоомын өрөө.

Тайландын уламжлалт ТАЙ массаж: Тайланд улсаас мэргэжлийн массажистуудыг урьж ажиллуулж байна. Чадварлаг массажистууд эрхэм үйчлүүлэгч та бүхэнд бүтэн бие болон хэсэгчилсэн массаж, хөлийн массаж гэх мэт массажны гайхамшгийг мэдрүүлэх болно.

7-р давхарт СКУАШ ТЕННИС:  Forbes сэтгүүлээс нэрлэснээр, эрүүл мэндэд хамгийн тустай спортоор Сквош теннис шалгарч мөн удахгүй олимпийн нэг төрөл спортоор бүртгэгдэх юм. Энэхүү спортоор хичээллэхэд гарах үр дүн нь хүний биеийн бүхий л хэсэг хөдөлгөөнд ордог тул жингээ хасах, зүрх судасны өвчнөөс бүрэн сэргийлээд зогсохгүй, стрессийг маш амархан тайлж өгдгөөрөө онцлогтой юм

ХАНАНД АВИРАЛТЫН ЗААЛ: Хананд авирах спортын ач холбогдол нь хүн өөрөө өөрийгөө ялан дийлэх тэсвэр хатуужилтай болох, хурдацтай сэтгэн бодох чадвартай болох, мөн хичээллэх явцад бүх булчингууд эрчимтэй ажилладаг тул зүрх судасны өвчнөөс сэргийлэх давуу талуудтай юм.

СНУКЕР БИЛЬЯРД: Англи улсад үйлдвэрлэгдсэн мэргэжлийн тоглогч нарын сонгон ашигладаг Дэлхийн №1 “RILEY” брэндийн тоноглолоор бүрэн тоноглогдсон тав тухтай тохилог орчин таныг хүлээж байна

ЕВРОП&МОНГОЛ ХООЛНЫ РЕСТОРАН: Чадварлаг мастер тогооч нарын тусгайлан бэлдсэн амт чанар сайтай зоогоор таны гэр бүл, найз нөхөд, хамт олонд үйлчилнэ.

8-р давхарт TECHNOGYM: Азид ердөө гуравхан байдаг Италийн Wellness компаний Techno gym буюу ухаалаг фитнессийг эрхэм та бүхэндээ санал болгож байна. Та манай gym-ийн гишүүн болсноор, өөрийн түлхүүрийг авна, таны биеийн болон дасгал бүрийн процессыг санаж авах бөгөөд та дэлхийн хаана ч явсан өөрийн хийж байсан дасгал хөдөлгөөнийг багшгүйгээр үргэлжлүүлэх боломжийг Techno gym танд олгох юм. Учир нь, Techno gym нь Дэлхийн томоохон зочид буудлууд болон эрүүл мэндийн төвүүдэд байршсан байдаг

SPINING BIKE: Итали улсын Technogym брэндийн smart bike, таны явсан зам, шатаасан ккал, зүрхний цохилт, секунд гэх мэт танд хэрэгтэй мэдээллүүд шууд гарна.Бүх булчинд зэрэг ачаалал өгдөг учраас таны бие төгс хөгждөг, мөн дархлааны системүүд маш идэвхтэй ажиллаж эхэлдэг байна.

9-р давхарт SWIMMING POOL, БАССЕЙН: Герман улсын №1 PROMINENT брэндийн ус цэвэршүүлэгчийг ашиглан танд 100% хувь цэвэр кристалл усаар үйлчлэх 25 метрийн урттай, 8 метрийн өргөнтэй бассейн, Японы Хинуки модон хуурай саун, Хүүхдийн бассейн

AQUA FITNESS: Спортын төрлүүд дотроос хүний биед хамгийн сайн нөлөөлж, тэсвэр хатуужилтай, эрүүл чийрэг, гоо сайхан болгодог төрөл нь усан спорт юм. Акуа фитнесс буюу Усны аэробик нь усан спортын нэг төрөл болон маш хурдацтай хөгжиж байгаа биеийн тамирын дасгал хөдөлгөөн билээ

10-11 дүгээр давхарт: MANHATTAN LOUNGE

Эрүүл тансаг орчин, найрсаг үйлчилгээ, сэтгэл ханамжийг дээдлэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо их хотын ядаргаа алжаалаа тайлах нөхцлийг бүрдүүлсэн “ЭНКАНТО” СПОРТ ЦОГЦОЛБОРТ та бүхнийг урьж байна.

Хаяг: Их тэнгэр явах замд “Оргил” худалдааны төвтэй Энканто таун хотхонд байрлах Энканто спорт цогцолбор /Орчлон Олон улсын сургуулийн зүүн талд/

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7707-2244, 7707-2299, 7707-288 утаснаас лавлана уу

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс сонирхоно уу:

www.facebook.com/Encantosportscomplex

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …