1. Зааны өвчин (элефантиазис) Элефантиазис – энэ өвчний үед биеийн зарим хэсэг итгэмээргүй том хэмжээтэй болдог. Паразит, тунгалгийн булчирхайн архаг үрэвсэл, дархлааны өвчин зэрэг нь тунгалгийн зангилаанд нөлөөлснөөр энэ эмгэг үүсэх ба генийн өөрчлөлтөөр ч үүсэх боломжтой. Шимэгчээр үүсгэгдсэн өвчин хамгийн түгээмэл тохиолдог ба үүнийг эмчилж болдог. Гэвч бүрэн эдгэрэхийн тулд ойролцоогоор 8 долоо хоног шаардлагатай. Харамсалтай нь энэ өвчнөөр өвчлөгчид эмчилгээнд хамрагдах боломжгүй хүмүүс байдаг ажээ.
2. Хүн чоно хам шинж (гипертрихоз) Гипертрихоз нь төрөлхийн болон олдмол байж болно. Төрөлхийн гипертрихоз нь маш ховор тохиолддог – дундад зуунаас хойш зөвхөн 50 тохиолдол тэмдэглэгдсэн байдаг. Төрөлхийн гипертрихозын эмчилгээнд ихэвчлэн үс унагаах лазер эмчилгээ ордог. Харин олдмол өвчин нь ихэвчлэн эмийн урвал, миноксидил зэрэг гадаад хүчин зүйл дор үүсдэг. Аз болоход олдмол гипертрихозын үед гадаад хүчин зүйлийг арилгахад өвчин эмчлэгддэг аж.
3. Цус сорогчийн хам шинж (порфири) Порфирийн үед багадаа 8 эмгэг хавсарснаар үүснэ. Эдгээр байгалийн холбоог тухайн өвчтөн өөрөө удирдаж чадахгүй бөгөөд өвчин цааш даамжирдаг. Энэ хам шинж 500-50000 эрүүл хүн тутамд 1 хөнгөн хэлбэрийн өвчлөл байдлаар тохиолддог. Зурган дээр энэ өвчний хүнд хэлбэрийг туссан өвчтөн байна. Өвчний шинж тэмдэгт сэтгэцийн эмгэг, саа, улаан шээс, нарны гэрэлд хэт мэдрэг болох, арьс загатнах, арьс нимгэрэх орно. Өвчнийг эмчлэхэд долоо хоног шаардлагатай.
4. Микроцефали Энэ өвчний тухай тодорхой тодорхойлолт байдаггүй ч нас, хүйсийг үл харгалзан толгойн тойрог хэвийн хэмжээнээс хоёр дахин бага байгаа тохиолдолд микроцефали гэх онош тавина. Энэ өвчин үүсэх маш олон төрлийн хүчин зүйл байж болно. Микроцефали өвчтэй хүний амьдрах хугацаа бага байдаг ба оюун ухааны хомсдолтой байдаг.
5. Хөшөөний хам шинж Энэ өвчний үед булчин, холбогч эд мөн түүнчлэн шөрмөс хүртэл ясждаг. Өөрөөр хэлбэл яг яс шиг болдог. Ингэснээр хүний хөдөлгөөн хязгаарлагдах ба үр дүнд нь ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй болтлоо хүндэрдэг. Энэ өвчний анхны шинж тэмдэг 10 наснаас илэрдэг. Дэлхийд нийт 700 орчим тохиолдол бүртгэгдсэн байдаг юм байна. Ийм өвчний үед эмчилгээ зөвхөн өвчтөний амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн байдаг.
6. Амьд үхдэлийн хам шинж (Бред Котара) Амьд үхдэлийн хам шинж – маш ховор төрлийн сэтгэцийн эмгэг юм. Энэ өвчний үед өвчтөн өөрийгөө үхсэн гэдэгт итгэдэг. Мөн түүнчлэн 55%-ийн тохиолдолд өвчтөнүүд өөрийгөө үхэшгүй мөнх гэдэгт итгэдэг. Ийм эмгэгтэй хүмүүс өөрийгөө цус, дотор эрхтэнгүй болсон мөн ялзарч байна гэж итгэдэг. Энэ эмгэгийн үед эмийн эмчилгээ болон сэтгэл засах эмчилгээг аль алийг нь хийдэг. Энэ өвчин “Ханнибал”, “Хар хайрцаг”, “Клиник” зэрэг алдартай цувралууд дээр гардаг ажээ.
7. Эрчимтэй хөгшрөх хам шинж (прогерия) Прогерия нь ховор генийн өвчин бөгөөд хөгшрөлтийн шинж тэмдэг бага наснаас эхэлдэг байна. Энэ эмгэг удамшихаасаа илүү ихэвчлэн генийн мутациар үүсдэг. Учир нь энэ өвчнийг тээгч нь үр удмаа үлдээж амжихааргүй богино насалдаг. Энэхүү эмгэг 8 сая шинэхэн төрөгсдийн 1-д нь тохиолдоно. Одоогийн байдлаар дэлхий дээр энэ өвчний 100 тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна. Харамсалтай нь энэхүү эмгэгийг эмчлэх төрөл бүрийн эмчилгээ байгаа ч ганц нь ч үр дүнгээ үзүүлэхгүй байгаа юм. Тиймээс эмч нар өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулж байгаа ажээ. Өвчлөгсдийн ихэнх нь 13 нас хүртлээ амьдардаг ба өвчний тавилан өндөр настнуудад түгээмэл тулгардаг зүрхний шигдээс, цус харвалтаар дуусдаг гэнэ.
8. Модон хүний өвчин Модон хүний өвчин – арьсны маш ховор генийн өвчин юм. Ерөнхийдөө ХПВ вируст арьс хэт мэдрэгшсэнээс үүдэлтэй. ХПВ-ийн хяналтгүй халдварын үед модны холтос төст үү арьсаар туурдаг. Бүрэн эмчлэх арга байхгүй байгаа ч эмч нар арьсан дээрх үүг авах эмчилгээг санал болгож байгаа ажээ. Доорх зурган дээр Индонезийн иргэн Деде Косвараг харуулж байна. Тэрээр Discovery сувгийн шоуны од юм. 2008 онд Discovery суваг хагалгааны зардлыг бүрэн дааж түүнийг мэс засалд оруулжээ – үр дүнд нь түүний арьсан дээрх “холтос”-ны 96%-ийг авсан ба нийт 6 кг жинтэй холтос авчээ. Гэсэн хэдий ч тэд эргээд ургасан бөгөөд одоо Деде тэдний ургалтыг хянахын тулд жилд 2 удаа мэс ажилбарт орох болжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/120389/ © XopoM News