Шороон ба цасан шуурга дахин шуурч болзошгүй

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар эрс дулаарч байна. Өнөөдрийн байдлаар говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус хүрч дулаарчээ.

Дулааралтай холбоотой өнгөрсөн өвөл цас их орсон аймгуудад шар усны үер болох магадлалтай гэдгийг ОБЕГ-аас анхааруулж буй. Харин Ус цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээгээр говийн бүс нутгаар хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 16-18 м/с, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй байгаа юм.

Өнгөрсөн жилүүдийн давтамжаас харахад салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 3-5, зарим жилд 8-14 удаа тохиолдож байжээ. Сүүлийн жилүүдэд aжиглaгдсaн сaлхины  хaмгийн их хурд 1987, 1991, 2000, 2002 онд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгаар 28-34 м/с, 2002 онд Өвөрхангай, Өмнөговийн зарим нутгаар 40 м/с хүрч онц хүчтэй цасан ба шороон шуурга шуурч байсан аж.

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …