Өнөөдрийн зурхай

images

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 6. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, 6 цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Үдээс өмнөх цагийг өнгөрсөн долоо хоногт үүссэн санхүүгийн ба бусад бэрхшээлүүдийг зохицуулахад зарцуулна. Найз нөхөд ивээн тэтгэгчтэй таагүй байсан харилцаа сайжирч, ажил хэрэг хурдан урагшилна. Хэрвээ танд санхүүгийн хүндрэл гарвал бүү санаа зов. Энэ долоо хоногт шийдэгдэнэ.


Үхэр (4/20-5/20)

Аливаа үйл ажиллагаанд тааламжгүй өдөр. Болгоомжгүй хэлсэн үг эсвэл өөрийн сул талаа зөнд нь орхисноос болж зорилгодоо хүрч чадахгүй байх магадлалтай. Хувийн амьдралын хэрүүл маргаан эсвэл түншүүд, хөршүүдийн зүгээс ирэх таагүй харьцаанаас болгоомжил. Аливаа асуудалд хүлээцтэй, уян хатан хандах нь таныг эвгүй байдалд орохоос сэргийлж чадахыг од эрхэс сануулж байна. Өнөөдөр та хэн нэгний хий хоосон яриа, хоёрдмол утга санаа агуулсан үг, ярианаас зайлсхий.


Хамтатгах (5/21-6/21)

Таны бизнесийн ажил хэрэг өнөөдөр их азтай байх болно. Мэргэжлийн хүрээнд бусдад зөвлөгөө өгөхөөс битгий ай. Даатгалын асуудлаа хяна. Ямар нэг гэнэтийн асуудал гарахад таны даатгал саяхан хийсэн худалдан авалтанд нийцэж байгаа эсэхийг шалга. Хамтрагчтайгаа хамтарч ямар нэг зүйл хийх нь танд гайхалтай шинэлэг санаанууд өгөхөөс гадна шинэ ажил санаачлан хийх урам зориг өгөх болно. Ажил хайж байгаа бол танд өнөөдөр аз тохиох нь. Ажлын танилцуулгаа аваад орохыг хүссэн бүх газрууд руугаа яв. Өөрийгөө битгий хорь. Өөрийнхөө хүссэн ажилд өргөдлөө өгч, мөрөөдлөө биелүүлэх боломж олго.


 Мэлхий  (6/22-7/22)   

Дурласан хүмүүс ухаанаа алдаж, хэн нэгний зууш болоход бэлэн байна. Гэр бүлдээ ойрхон байж тав тухтай орчныг мэдэрнэ. Бэртэл гэмтэл авах, даарч хөрөн ханиад хүрэх магадлалтай байна. Таны зохион байгуулах чадвар өнөөдөр зохих ёсны үнэлгээг олохгүй. Удирдлагынхаа зааврыг дагаж мөрдөх дургүй байгаа учир даргатайгаа маргана. Төлөвлөгөөний бодит биш тал нь санхүүгийн алдагдалд оруулж мэдэхээр байгаа тул аливаа зүйлд хянамгай байхыг сануулж байна.


Арслан (7/23-8/22)   

Ашиг сонжоо харсан энэ үед хялбар, ёс суртахуунгүйгээр мөнгө олох арга байна хэмээн ирсэн хүнээс аль болох зайгаа барь. Зовж олсон мөнгө амттай байдгийг өөртөө итгүүлж, хүний арганд орохгүй байхыг хичээ. Өөрийн авьяас билгээ мэргэжлийн хүрээнд бүрэн дүүрэн ашиглах боломж нээгдэнэ. Өмнө нь хүнд хэцүү санагдаж байсан зүйлээ өнөөдөр амархан амжуулж чадна. Ажил хэргийн түншүүдтэйгээ төлөвлөгөөгөө хэлэлц, холбоо харилцаагаа сайжруул, уулзалт хий. Энэ нь хожим албан тушаал ахих суурь болох буюу санхүүгийн амжилт авч ирнэ.


Охин (8/23-9/22)   

Хувийн амьдрал хэвийн горимдоо орно. Хүмүүстэй харилцахад асуудал үүсч магадгүй. Гэрийн ажил нэгт тавигдах ба нэмэлт зардал дагуулна. Хэн нэгэн ойрын төрөлтэйгээ, гэр бүлийн гишүүдтэйгээ санал зөрөлдөх болно. Өөрийн эрүүл мэнддээ туйлын анхааралтай хандахыг танд од эрхэс зөвлөж болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Нэг л бодлогогүй үг таны ажлын явц, бүр хувь заяанд тань нөлөөлж болно. Дотоод таагүй байдлыг үүсгэж, хувийн харилцаанд тэнцвэргүй байдлаар үүсгэж, хувийн харилцаанд тэнцвэргүй байдлаар илэрч, удирдлага, хамт ажиллагсадтайгаа зөрчилдөн явдал гаргана. Олон хүн доод ажиллагсдынхаа өмнө нөлөө бүхий хүмүүст долигонох болно. Үйлдвэр эрхлэгч хүмүүсийг төөрөгдүүлж, хууран мэхлэх оролдлого гарч болзошгүй байна. Иймээс аливаа гэнэт ирсэн зүйлийг сайтар нягталж үзэх хэрэгтэйг сануулж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Хуучны түншүүд, далдуур атаархагчид, өрсөлдөгчдийн үйл ажиллагаа шинэ төслийн ажилд тань саад тотгор учруулна. Өөрийн үзэл бодол, төлөвлөгөөгөө дахин эргэж харж хянахыг од эрхэс танд зөвлөж байна. Санхүүгийн хүрээнд их цаг хугацаа ба хүчин чармайлтын үр дүн амжилт гаргаж болохоос гадна хамтрагч нартайгаа уулзах нь худал найдлага төрүүлэх ба сэтгэлээр унагана.


Нум (11/22-12/21)

Идэвхтэй тэмцэл, сөргөлдөөний үе. Санхүүгийн үйл ажиллагаа, зарлага, худалдаанд анхааралтай ханд. Дотнын хүмүүс түншүүдтэйгээ муудалцахаас зайлсхий. Элдэв хүндрэлд анхаарал хандуулалгүй, зорилгодоо тэмүүл. Таны шаргуу зан, ажиллах өндөр чадвар үр дүнгээ өгнө. Эрүүл мэнддээ анхаар. Биеийн байдал эрс муудаж магадгүй. Эвдэрхий болон хаягдсан эд зүйлс зүүдэлбэл муу ёр.


Матар (12/22-1/19)   

Таны амьдралын эрч хүч их байх боловч илүүдэл дотоод энерги, эрч хүчнийхээ улмаас хамт ажиллагсдынхаа хэн нэгэнтэй харьцаагаа муутгаж болзошгүй. Таны уян зөөлөн, уйтгартай, бүрэг ичимхий зан түнш эсвэл даргаас танд нэмэлт үүрэг даалгавар өгөхийг өдөөнө. Та түргэн шийдвэрлэх ажил хэрэгт дарагдах бололтой. Оройг хувийн амьдралын асуудлаа шийдэх, оюун санааны хөгжилдөө зориулахыг од эрхэс зөвлөж байна. Зүүд биелнэ.


Хумх (1/20-2/18)   

Таны хайрт үзэл бодлыг тань хүлээн зөвшөөрөхөөс татгалзсантай холбоотойгоор хувийн харилцаанд хүндрэлүүд гарахыг үгүйсгэхгүй. Өөрийн сул талыг зоргоор нь тавих эсвэл хэт сэжигч хардамтгай загнах нь танд дотноор ханддаг хүмүүсийг гомдоож болзошгүй. Зөн билэгтээ илүү найд. Учир нь өөрийн бодол өөртөө зөв байдгийг сана.


Загас (2/19-3/20)

Оюун санааны хөгжил эргэлзээгээ даван туулахад тааламжтай өдөр. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ хүйтэн хөндий, биеэ барьсан даруу байдалтай байх нь эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүдтэй харьцах харьцаанд хол хөндий байлгах зурвас үеийг үүсгэж болох талтай. Хүүхдүүд эсвэл дотны хамаатнуудтайгаа харьцах нь эмэгтэйчүүдэд тайвшрал, баяр баясгалан авчрах болно.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …