СТА A.Ганчимэг: Эрэгтэй дүрдээ орох гээд олон жил ургуулсан үсээ тайруулсан
2016 оны 3 сар 14 / 11 цаг 29 минут
Урлаг
Хувьсал продакшинаар овоглох болсон залуу жүжигчин СТА.А Ганчимэг олон сайхан дүр бүтээж үзэгч түмнийхээ сэтгэлийг татаж байгаа. Тэрээр жүжигчин, найруулагч гээд урлагт хийхгүй ажил байхгүй. Түүний хувьд шинэхэн уран бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” дэлгэцийн бүтээлийнхээ гол дүрийн эрэгтэй дүрд тоглох гэж олон жил ургуулаад байсан үсээ тайруулж зоригтой алхам хийсэн гэдгээ үзэгч олонд хэлж байна. Тэрээр анх эрэгтэй дүрийн саналыг сонсоод би чадах болов уу гэж нэлээд бодсоны эцэст эрс шийдэн үсээ тайруулж дараагийнхаа алхамд орсон доо гэв. Анх удаа эрэгтэй дүрд тоглох болсон түүний хувьд хүндрэлтэй зүйл олон байсан. Гэсэн ч энэ дүрд тоглоход найруулагч болон хамт олон минь надад туслаж, урам хайрлаж байсны хүчээр бүтээлийнхээ ард нь гарч чадсан гэсэн юм.