Найруулагч, жүжигчин Л.Ариунболд: Би бүх жанарын дэлгэцийн бүтээлд хүчээ сорихыг хүсдэг

32887290c1a978b7original

Бүх  урлагийн дотроос хамгийн хүчтэй нь кино урлаг. Сүүлийн жилүүдэд манай кино урлаг хүчээ авч залуу, чадварлаг жүжигчид найруулагчид олноор түрэн гарч байна. Бид энэ удаагийнхаа зочноор “Код”, “Бохир ертөнц””зүрхэнд дуссан нулимс” зэрэг кинонуудаар олны танил болсон найруулагч, жүжигчин Л.Ариунболдтой ярилцлаа.
-Юуны өмнө цаг зав гарган бидэнтэй ярилцахаар болсонд баярлалаа?
-Баярлалаа танай сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргье
-Таны оюутан наснаас яриагаа эхлэхүү?
Би 2004 онд СУИС-ЫН кино драмын ангид жүжигчны мэргэжлээр МУУГЗ С.Сугар багшийнхаа удирдлаган доор  элсэн орсон. Оюутан цаг үе гэдэг бол хүний хамгийн сайхан дурсамжтай үе байдаг болов уу гэж бодож байна. Тэр дундаа СУИС гэдэг бол бусад сургуулиудаас ялгаатай онцлог сургууль гэж би боддог. Зарим хүмүүс ярихдаа инээд ханиад болгож ярьдаг л даа танай сургуульруу орохоор яг л шар хадны эмнэлэгт ороод ирчихсэн юм шиг гэж ярьдаг.Ер нь бол СУИС-д орно гэдэг миний багийн мөрөөдөл байсан юм.
Сургуулиа 2008 онд төгссөн төгсөөд үеийн найзуудтайгаа хамт fantastic продакшиныг байгуулж уран бүтээл туурвиж явлаа.Тэгээд өөрийн хүсэлтээр телевизийн  салбарлуу орсондоо ETV телевизийн кино албанд орчуулагчийн киноны жүжигчин хөтлөгч хииж байсан. Энэ үед зарим нэгэн нэвтрүүлгийн найруулагчаар ажиллаж байсан юм.
-Найруулагч болно  гэдэг таны бага насны мөрөөдөл байвуу?
-Миний бага насны мөрөөдөл бол жүжигчин болох мөрөөдөлтөй байлаа. ETV-тв ажиллаж байхдаа зарим нэгэн нэвтэрүүлгийн найруулагчаар ажиллаж байсан юм.Ингэж байхдаа найруулагчаар ажиллах хүсэл мөрөөдөлд хөтлөгдсөн гэхүү дээ.
-Таныг харахад их дөлгөөн хүн юм. Хүн бүр найруулагч гэхээр ууртай ширүүн хүн байдаг гэж боддог. Энэ талаар?
-[Инээв] би чинь их дөлгөөн хүн шүү дээ.Миний бодлоор найруулагч хүн гэхээрээ заавал орилож хашигарсан уурласан хүн байх албагүй биз дээ.Хүн болгон өөр байдагтай адилхан миний ажиллах зарчим өөр байх л даа
-Урлаг бол их харгис талбар гэдэг. Та үүнтэй санал нэг байнауу?
-Тэр бол хатуу үнэн хийж бүтээж бусдаас сонин содон зүйлийг хийэ үзэгчидэд нэг бодогдуулж сэтгэлийн уян утасийн хөдөлгөж чадаж байгаа нь энэ салбарт явж чадаг байхлдаа
-Үргэлж сонин содон зүйлээр үзэгчдээ гайхуулж байдаг найруулагч маань энэ удаад ямар сэдвийг барьж авсан болоо?
-Анхны бүтээл маань инээдэм дараагийх нь адал явдалт тэгээд мелодрам байсан харин одоо action comedy жанрын бүтээл дээр ажиллаж үзье гэж бодож байна. Ер нь бол бүх л жанрын дэлгэцийн бүтээлд хүч сорьж үзий гэж бодож байна. Магадгүй дараагийн бүтээл маань аймшгийн төрлөөр хийгдэнэ  байх гэж бодож байна.
-Кино хэзээ нээлтээ хийх вэ?
-Яг одоо нээлтийн тов зарлахад эрт байна. Бэлтгэл ажил хийгдэж байгаа.
-Жүжигчдийн дүрийн сонголтын хувьд?
-Мэдээж мэргэжлийн уран бүтээлчид оролцоно. Жүжигчдийн тал дээр одоохондоо хэлэхэд арай эрт байна.
-“Код”, “Бохир ертөнц”, ”Зүрхэнд дуссан нулимс” кинонууд бол үзэгчдийг байлдан дагуулсан кино болж чадсан. Энэ кинонууд нь өөр өөрийн гэсэн онцлог өнгө төрхөөрөө үзэгчдийг татсан.  Одоо гарах шинэ уран бүтээл маань ямар онцлогтой вэ?
-Уран бүтээл гэдэг бол өөрийн гэсэн өнгө төрөхтөй хамгийн гол нь хэлэх санаа нь чухал гэж би боддог.Тэр дундаа дэлгэцийн бүтээл бол нийгмийн хамгийн том шүүмжлэгч  байж чаддаг. Өмнөх бүтээлүүд маань бүгд л нийгэмд байгаа болохгүй бүтэхгүй бугалсан зүйлийг шүүмжлэн харуулах гэж оролдсон  тийм болохоор энэ удаагийн бүтээл ч гэсэн тийм байх  болно тэгээд үзэгчид маань үзээд өөрсдийн дүгнэлтээ өгөх биз ээ.

Ярилцсан: Б.МӨНХЖАРГАЛ
Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …