Өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн боллоо

6e0df7299ad149f7original        Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн нэрэмжит өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн “Монгол Коосэн” сургуулийн “Алтан хүү” клуб дээр энэ сарын 11-13-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 63 даамчин (үүнээс Олон улсын их мастер цолтон 4, Дэлхийн даамын холбооны мастер 8, спортын мастер 15, дэд мастер 18) ухаанаа уралдуулсан бөгөөд алс холын Увс, Ховд аймгийн тамирчид хүрэлцэн ирсэн юм.

Швейцарь системээр 9 өрөг тоглоход Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) 15 оноогоор аваргалж, спортын мастер Д.Эрдэмбилэг (ТЭЦ-4) 14 оноогоор удааллаа. Шагналт III-V байранд ДДХМ Р.Манлай (Монгол Коосэн), С.Даваадорж (БЗД), ОУИМ Г.Ганжаргал (БЗД) нар орсон юм.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер М.Одгэрэл (Хасу-Мегаватт), ОУИМ М.Нямжаргал (МУИС), спортын мастер Г.Энхтуяа (СХД) нар эхний гурван байр эзэлсэн бол охидоос дэд мастер Э.Маргад (Хэнтий, Норовлин), хөвгүүдээс спортын мастер М.Шийравжамц (1-р сургууль), хөдөө орон нутгийн тамирчдаас дэд мастер Т.Ням (Ховд) нар шагналт байранд шалгарлаа.

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …