Хоёрдугаар сар түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн дулаан сараар тодорчээ

olloo_mn_1403684844_index

Өнгөрсөн хоёрдугаар сар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хамгийн дулаан сараар тодорсон болохыг АНУ-ын Сансар судлалын агентлаг НАСА мэдээлж байна. Үүгээр зогсохгүй өнгөрсөн сарын дундаж температур өмнөх жилүүдийн дунджаас эрс өссөн үзүүлэлттэй байгаа нь дэлхийн дулаарал хурдацтай явагдаж байгааг анхааруулсан түгшүүрийн дохио гэж НАСА үзэж байна.

Сүүлийн 136 жилийн турш дэлхийн гадаргын дундаж температурыг бүртгэсэн бүртгэл дэх сар бүрийн дээд амжилтыг 2015 оны 12 сараас 10 нь эвдсэн юм. Үүний дараа 2016 оны эхний сар мөн л дээд амжилтыг шинэчилж, 1951 оноос 1980 оны хоорондох 1-р саруудын дундаж температуртай харьцуулахад 1.15 градусаар дулаарсан байна.

Харин хоёрдугаар сар дээрх 30 жилийн дундажтай харьцуулахад 1.35 градусаар дулаарсан үзүүлэлттэй гарчээ. Олон улсын зүгээс дэлхийн уур амьсгал 10 жил тутамд 0.1 градусаар дулаарна гэсэн урьдчилсан таамгийг гаргаад байгаа. Гэтэл ердөө нэг сарын дотор дэлхийн гадаргуугийн дундаж температурын өөрчлөлтийн зөрүү 0.21 градуст хүрсэн нь дэлхийн дулаарал хүн төрөлхтний ирээдүйд улам бүр тулгамдсан асуудал болсныг нотлон харуулж байна.

Өнгөрсөн 12 дугаар сард Францын нийслэл Парис хотноо болсон НҮБ-ын бага хурлаар олон улсын удирдагчид дэлхийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 2 градусаас илүү дулааруулахгүй байх, боломжтой тохиолдолд энэ үзүүлэлтийг 1.5 градуст тогтоон барих зорилт тавьсан.

Гэхдээ улс орнууд хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулах дорвитой хүчин зүтгэл гаргахгүй нөхцөлд дээрх зорилтод хүрэх боломж бололцоо тун хомс болно гэдгийг эрдэмтэд анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …